МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.06.09
Хууль, эрх зүй

Хууль батлагдсан ч прокурорын орон тоо нэмэгдэхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Прокурорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа

Хууль батлагдсанаар эрхзүйн шинэчлэл хийгддэггүй гэж би боддог. Эрхзүйн шинэчлэл гэдэгт санхүүгийн шинэчлэл,  хүний нөөцийн шинэчлэл, техникийн шинэчлэл, хууль тогтоомжийн шинэчлэл гэсэн 4 шинэчлэл байх ёстой.

Хууль тогтоомжийн шинэчлэлийг нь УИХ хийгээд өгч болно. Харин хүний шинэчлэлийг хуульд яаж тусгах ёстой вэ гэдэг дээр гайхаад байна л даа. Би 1997-2011 он хүртэл өмгөөлөгч хийсэн. Цагдаагаасаа дор прокурорууд бий шүү дээ. Бид цагдаагийн айлгах, дарамтлах, ёс зүй соёлгүй хандах зэрэгтэй хатуу тэмцдэг. Гэтэл прокурор “хөшигний ард” үлддэг. Тэнд бол цагдаагаасаа хэд дахин дор байгаа. Энэ хуульд дээр шилжүүлэн ажлуулах талаар тусгасан уу?

Тухайлбал орон нутагт туршлагатай прокурор хэрэгтэй байдаг. Хөдөө орон нутагт гардаг хүнд гэмт хэргүүдийг ажиглаж байхад прокурорууд муу ажилласан байдаг. Хотод бол туршлагажсан прокурорууд байдаг. Гэхдээ л бас авилгажсан.  Тэгэхээр ийм нөхдүүдийг холио солио хийж, хөдөө орон нутагт ажиллуулдаг байх хэрэгтэй. Үүнийг энэ хуульд оруулах хэрэгтэй. Үүнийг оруулахгүй бол хичнээн сайн хууль батлаад нэмэргүй.

Хууль, тогтоомжийн  шинэтгэлээр бол яах аргагүй орон тоо нэмэгдэх нөхцөлүүдийг бий болгочихсон. Ил, далд гэсэн 2 янзын шоронтой болсон. Энэ шоронгууд дээр хяналт тавих прокурорууд нэмэгдэхээс өөр аргагүй. Мөн дээрээс  Зөрчлийн хуультай холбоотой хэргүүд бүгд шүүхээр явна. Тэгэхээр шүүх бүр дээр прокурорууд хэрэг болно. Энэ мэтчлэн бүтэц данхайраар байгаа. Хууль үүнийг тооцсон уу?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр асуулаа

25-р зүйлийн 5 заалтыг уншихаар прокурорын байгууллага тагнуулын бүх л үйл ажиллагаанд  хяналт тавихаар болчихсон уншигдаад байх юм.

Ер нь бол хэрэг бүртгэл, мөрдөн байцаах шат буюу хэрэгт эрүү үүссэн нөхцөлд л техникийн хяналт тавихад л прокурорын зөвшөөрөл авдаг учиртай. Тэгэхээр энэ хуулийн төсөлд найруулгын алдаа гарчихсан юм уу? Үнэхээр ийм бодлогын өөрчлөлт ороод тагнуулын байгууллагыг прокурорын бүрэн хяналтад өгч байгаа юмуу?

Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар хариуллаа

О.Баасанхүү гишүүний асуултад хариулъя.

-Прокурорыг  мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, дадлага туршлага  зэргийг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсвэл буруулах, сэлгүүлэн ажлуулах журмын улсын Ерөнхий прокурор батална гэж байгаа.

Энэ журмын дагуу энэ ажил хийгдэнэ. Орон тооны хувьд ОВСангийн хөтөлбөрт хамрагдаж буйтай холбогдуулан ажлын орон тоо нэмэхгүй байхаар Засгийн газраас тодорхой санал өсгөн. Үүнд нийцүүлэн орон тоог нэмэхгүй гэж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ