МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.06.08
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

С.Чинзориг: Заавал байр савтай, тоног төхөөрөмжтэй хуулийн этгээд л ялган төвлөрүүлэх ажлыг хийх хэрэг үү?

Өнөөдөр /2017.06.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хууль амьдралд хэрэгжихэд бэрх хэмээн шүүмжиллээ.

С.ЧИНЗОРИГ:

Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжит зэрэг дэв бүхий мал зүйчдийн стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмжтэй хуулийн этгээд, мал зүйч, эмчийн өмчийн хэлбэр харгалзахгүй мал үржүүлэх технологийн ажил үйлчилгээний нэгж байгуулж, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулаад, холбогдох байгууллагаас баталгаажуулснаар ялгасан хэсэг малыг л хариулдаг болохоор байна. Ийм нөхцөл боломж бүрдэх үү? Монголд хэрэгжих үү? Заавал байр савтай, тоног төхөөрөмжтэй хуулийн этгээд л ялган төвлөрүүлэх ажлыг хийх хэрэг үү?

Мөн өөрийн сүргээс хээлтүүлэгч ашиглахгүй байх гэж орж ирж байна. Манай малчид өөрсдөө омгийн мал авч ирээд, үржил хийдэг. Өөрийн малаас хээлтүүлэгч тавьж болохгүй гэж заахаар энэ хууль амьдралд хэрэгжих үү?

ШИНЭ МЭДЭЭ