УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.08.23
Гадаад харилцаа
Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Норвеги улсын Финнмарк мужийн Каутокэйно тосгонтой хамтын ажиллагаатай боллоо
Швед улсын Ёоккмокк тосгонд болсон Дэлхийн цаа буга маллагчдын 6 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Норвеги улсын Финнмарк мужийн Каутокейно тосгон, Хөвсгөл аймгийн Цагааннуур сум УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачлагаар ах дүү хот болж, засаг захиргааны нэгжүүд хамтран ажиллахаар боллоо.
Хөвсгөл хөгжил сан болон Дэлхийн цаатны холбооны хооронд 2016 оны 10-р сард байгуулсан хамтийн ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэж буй анхны томоохон ажил болж байна.
Каутокейно тосгон болон Цагааннуур сум ах дүүс хот болсоноор цаатан иргэд хоорондоо харилцан танилцах айлчлал зохион байгуулах, Норвеги улсын цаа бугын аж ахуйн тэргүүн туршлагаас суралцах, цаатан иргэдийн ахуй амьдралыг сайжруулах хөтөлбөрт хамрагдах, цаа бугын сүргийн тоо толгойг өсгөх, сүргийн бүтцийг сайжруулж, ахуй, соёлын харилцаагаа өргөжүүлэх зэрэг олон чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тохиролцсон байна.
ШИНЭ МЭДЭЭ
Прокурорын тухай хууль хэрхэн батлагдсан вэ?
2017.09.18
Эрх мэдлийн тэмцэл эдийн засагт нөлөөлөв
2017.09.05