О.Баасанхүү: МИАТ-ыг 100 хувь хувьчилж болохгүй. Дор хаяж 50 хувь нь төрд үлдэх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МТЗ компанийн байр одоо хаана байна вэ? Энэ компанийг татан буулгавал яасан юм бэ. Манай улс тайван болохоор тоохгүй өнгөрсөн. Буянт-Ухаад гал гарсан шалтгаан юу вэ? Удахгүй шинэ онгоцны буудалтай болно гээд хуучнаар Буянт-Ухаа гэж нэрлэдэг буудлаа тоохоо больжээ.
МИАТ-ыг 100 хувь хувьчилж болохгүй. Дор хаяж 50 хувь нь төрд үлдэх ёстой. Яагаад гэвэл төрийн нууцыг тээвэрлэдэг. Ж.Бат-Эрдэнэ та МИАТ-ыг хувьчилна гэж бодож байгаа бол би зөвшөөрөхгүй. Та энэ үгээрээ Туркиш эйрлайныг дэмжээд байна уу? УБ-Дарханы зам дээр осол их гарах юм. Хэрэв энэ зам сайн бол хүмүүс заавал нийслэлд амьдралгүй Дарханаас ажилдаа ирж очиж болно.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын салбарт өрсөлдөөн үүсгэх зорилгоор МТЗ компанийг байгуулсан. Хэд хэдэн зүтгүүр, вагон худалдан авч, одоо ашиглаж байна. Цаашид үргэлж ашиглана. УБТЗ-ын байранд оффис нь байрладаг. МИАТ-ын хувьд үндэсний компанитай байх нь зөв ч аль болгон тохойноос өргөх вэ вээ.