https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Нэг танхим гээд өмөөрөөд өмгөөлөөд сууж би чадахгүй
2018.11.20
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Нэг танхим гээд өмөөрөөд өмгөөлөөд сууж би чадахгүй

УИХ-ын 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичгийг өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм. Ж.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн зэрэг өмнөх танхимын найман гишүүн гарын үсэг зуржээ.

Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан шалтгаанаа нүүр номондоо ингэж тайлбарлав:              

Жирийн иргэдийн хоолыг булаасан УИХ-ын гишүүд, тэр тусмаа Засгийн газрын гишүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй. ЖДҮХС-д суулгасан хэдэн төгрөгийг өөрсдөө хувааж аваад идчихсэн. Ж. Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад оролцсон гишүүд сайд нартаа бүгдэд нь жигд 950 саяар шагнал болгоод тараагаа биз дээ. Олон иргэн, ААН хөл дээрээ босох мөнгийг ганц гишүүн сайд авчихсан. Хаана байна тэр шударга ёс, шударга байдал. 950-дсан ЖДҮчдээ өмгөөлөн хариуцлагаас мулталж байгаа нь зөв үү. Үүнд миний эгдүү хүрч огцруулах хүсэлтэд гарын үсэг зурсан юм. Нэг танхим гээд өмөөрөөд өмгөөлөөд сууж би чадахгүй. Тэгээд ч хувьсгалт тэмцэл ярьж, нийгмийн тогтворгүй байдлыг уриалан дуудаж байгаа Ерөнхий сайдыг би хүлээн зөвшөөрөхгүй.

Жинхэнэ ДАРАНГУЙЛАЛ, ХУДЛАА хоёр үнэртэж байна. Би ийм юманд дургүй. Тийм болохоор гарын үсэг зурсан юм. Цаг хугацаа бүхнийг шүүнэ.

ШИНЭ МЭДЭЭ