МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Болд, Сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ
2017.10.19
Зам, Тээвэр

Л.Болд: Сайд гэдэг Төрийн нарийн биш юм шүү

Зам тээвэр, хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Тухайн яамандаа төрийн нарийнаар ажиллаж байсан. Сайд гэдэг бол Төрийн нарийн биш шүү. Төмөр замын талаар  та ямар бодолтой явдаг хүн бэ. Төмөр замыг цэргээр бариулах асуудал яригддаг. Та энэ асуудлыг юу гэж бодож байна.  Замын бодлого бол улс оронд маш чухал. Аялал жуулчлал хөгжихгүй байна гэдэг.

Аялал жуулчлал хөгжихгүй байгаа шалтгаан замтай холбоотой.  Хүн болгоны өдөр тутам хэрэглэдэг зүйл бол зам. Замаар хүн болгон өдөр болгон явдаг. Тэгэхээр төрийн хамгийн чухал бодлогыг та барих гэж байна. Монгол далайд гарцгүй орон. Агаарын тээвэр Монголын ирээдүй. Гэтэл агаарын тээврийн билетийн үнэ асар өндөр байна.

Ж.Бат-Эрдэнэ: Төрийн бодлогын дагуу ажиллана

УИХ-ын гишүүн, Сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ: Нэг ухаантай сайд очоод бүгдийг сайжруулчихна гэж байхгүй. Сайд болон түүний багийн хичээл зүтгэл, харах өнцгөөс бүгд шалтгаална. Монгол Улсын эдийн засагт зайлшгүй чухал зүйл бол төмөр зам.

Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдсан. Бодлогын дагуу ажиллах ёстой. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг дуусгах асуудал хамгийн түрүүнд тавигдана. Агаарын тээврийн үйлчилгээний хөлсийг бууруулах нь зөв. 

ШИНЭ МЭДЭЭ