“Өргөө цагаан гэр” хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлж байна.
2017.10.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хөвсгөл аймагт “Өргөө цагаан гэр” хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлж байна
Өргөө гэртээ халуун ам бүлээрээ элэг бүтэн, эрүүл энх, амар түвшин амьдрахтай эн тэнцэхүйц жаргал гэж үгүй.
Тиймээс аж амьдралынхаа төлөө чин эрмэлзлээр дүүрэн, хичээл зүтгэл гарган ажиллаж хөдөлмөрлөдөг ч одоохондоо гэр оронтой болж чадахгүй байгаа иргэдийнхээ амьдралд бага ч гэсэн дэмжлэг болох зорилгоор “Өргөө цагаан гэр” хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлж байна.
Өргөө цагаан гэр хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Мөрөн сумаас 15 өрх хамрагдсан бөгөөд эдгээр өрхүүдийн ахуй амьдрал дэвжин дээшилж, халуун ам бүлээрээ аз жаргалтай амьдарч байгаа нь бидний хийсэн ажлын гол үр дүн юм. Энэ удаа Мөрөн сумын 10-14 дүгээр багийн 10 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэж, амьдралд нь бодит дэмжлэг үзүүллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Прокурорын тухай хууль хэрхэн батлагдсан вэ?
2017.09.18
Эрх мэдлийн тэмцэл эдийн засагт нөлөөлөв
2017.09.05