https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-эрдэнэ: Аймаг, орон нутгийнхаа асуудлыг орхилгүй өөрөөсөө хамаарах ажлуудаа амжуулж байна
УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ
2017.11.28
Зам, Тээвэр

Ж.Бат-эрдэнэ: Аймаг, орон нутгийнхаа асуудлыг орхилгүй өөрөөсөө хамаарах ажлуудаа амжуулж байна

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭТЭЙ Булган аймагт ажиллах үеэр нь ярилцлаа. 

Түүний Булган аймагт ажилласан мэдээг ЭНД дарж үзнэ үү

-Аймагтаа ирсэн эхний өдрөө та шууд иргэдтэй уулзахаас ажлаа эхлүүлж байна. Заалнаас харахад Булган нутгаас төрсөн 15 дахь сайдаа хүлээсэн хүлээлт бас их байгаа нь анзаарагдлаа. Иргэдийн хувьд энэ уулзалтаар Шинэ Засгийн газар болон нутгийн сайдаасаа юу хүлээж байна, ямар асуудлыг илүү тавьж байв?

-Сайд болсноосоо хойш орон нутагт иргэдтэй уулзах уулзалтаа өөрийн нутаг Булган аймгаасаа эхлүүлээ. Уулзалтанд ирсэн иргэдийн хувьд шинэ Засгийн газрын үйл ажиллагаа, бодлогын талаас илүү сонирхон асууж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх ажлын байр бий болгох хүсэлтийг тавьж байна.

Засгийн газрын хувьд эдийн засгийн үйл ажиллагааг тогтворжуулах, өсөлтийг нэмэгдүүлэх,  ядуурлыг бууруулах, үүнтэй уялдаад сахилга батыг сайжруулах Ерөнхий сайдын захирамж гарсан.

Энэ хүрээнд иргэд олон нийт нь ямар хэмжээнд оролцоотой ажиллах юм, хяналт нь ямар байх,  орон нутагт уялдаа холбоо нь ямар байх асуудлыг ярилцлаа.

Мөн иргэдийн хувьд Шинэ хөдөө төслийг сонирхон асууж байна.

Миний хувьд хамгийн гол нь хөдөө орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгоё. 

Иргэдээ орлоготой болгож, амьжиргааг нь дээшлүүлье, чадавхижуулая цаашлаад  зам тээвэр соёл, боловсролын асуудлыг нь цогцоор нь харж шийдье гэдэг агуулгаар энэ төслийг санаачилсан.

Өнгөрсөн намар 10 гаруй аймгаар орж үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа, туршлагыг судаллаа. 

Үүнийгээ олон нийтэд бас хэвлэл мэдээллээр хүргэлээ.

Яг л хөдөөгийн иргэдийн хүсэн хүлээсэн асуудал байсан учраас шийдэл, хүлээсэн хүлээлт их байна.

Засгийн газрын хувьд дэмжье хэрэгжүүлье гэдэг дээр санал нэг байгаа. 

Одоохондоо цогцоор нь хэрэгжүүлэх боломж нь төсөвт байхгүй учир олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх асуудлыг ярина гэсэн байгаа. 

Миний хувьд “Шинэ хөдөө Булган” гээд эхлэлийг нь тавихаар аймгийн төсөв дээр нэмж тусгуулаад явж байна.

За мөн Босоо тэнхлэгийн замын хүрээнд хэд хэдэн сумыг холбох асуудлыг тавьж байна.

Ямартай ч энэ асуудлуудыг эхлүүлээд явж байгаагаа хэллээ. Иргэд маань бас их урамтай байх шиг байна.

-Өнгөрсөн тавдахь өдөр Ерөнхийлөгч танай яаманд ажилласан. Энэ үеэр ядуурлыг бууруулахад зам тээвэр дэд бүтцийн салбарын гүйцэтгэх үүрэг их. Тэр дундаа ЗТХ-ийн яамны хамт олноос ихийг хүлээж байгаа гэж байсан?

- Тийм ээ. Ерөнхийлөгчийн хувьд ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байх үед, миний ТНБД-аар ажиллаж байх хугацаанд манай яамнаас санаачлан хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүд одоо үргэлжлээд явж байгаа.

Тиймээс энэ төслүүдээ цааш нь үргэлжлүүлэх, хурдавчлахад анхаарах хэрэгтэй.  Энэ нь эргээд ядуурлыг бууруулах гол хөшүүрэг болно.  Амьжиргааг дээшлүүлэхэд гол поцизийг хийх яам нь Зам тээврийн хөгжлийн яам шүү гэсэн байгаа.

Зам тээврийн яамны хувьд тээврийн салбарын хөгжилтэй уялдаад ажлын байр нэмэгдүүлэх, аялал жуулчлал, худалдаа, хамтын ажиллагаа гээд олон суурь асуудлын үндэс нь болдог учраас иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд гол хөшүүрэг нь болно гэдэг утгаараа ингэж хэлсэн байх.

Ер нь төрийн  үйлчилгээ иргэдрүүгээ чиглэсэн, төр хувийн хэвшил, иргэдийн уялдаа холбоог хангахад голлон анхаарах ёстой. Үүний үр дүнд тэдний  амьдрал, амьжиргаа нь дээшилсэн, бүтээн байгуулалт нэмэгдсэн,  ААН- үүдийн  орлого нь өссөн байх ёстой.

Төрийн үйлчилгээ гэдэг чинь нэг талаасаа иргэддээ хүрч үйлчлэх, бодлого шийдвэр нь тэдний төлөө л гэсэн зарчим дээр явдаг. Тэр утгаараа салбарын сайдын хувьд ч яамныхаа удирдлагууд, харьяа газрынхандаа хүний төлөө гэсэн сэтгэлээр ажилланаа гэдгийг хэлж байгаа.  

Булган аймагт ажиллах үеэр

-Таны Булган аймагт ажиллаж байгаа энэ хоёр хоногт олон арга хэмжээ давхцаж байна. Яг одоо Амар сайдын тухай түүхэн баримтат уран сайхны кино нээлтээ хийж байна. Мэдээж сайд болоод завгүй яваа энэ мөчид нутагтаа тэр болгон ирээд ажилаад байх нь багассаж байгаа байх?

-Ачаалал ихэссэн шүү. Гэхдээ мэдээж сайд болсон гээд орхилгүй аймаг орон нутгийнхаа ажилд аль болох оролцоод дэмжээд, шийдвэр гаргах хүрээнд өөрөөсөө хамаарах ажлуудаа амжуулж байна.

ӨМНӨ НЬ 7 ЮМ УУ 14 ХОНОГТОО ХАГАС БҮТЭН САЙНААР ИРЧИХДЭГ БАЙСАН БОЛ САЯ 2 САР ШАХАМ БОЛЖ ИРЛЭЭ.

Иргэдтэйгээ уулзахын зэрэгцээ олон сайхан арга хэмжээнд оролцож байна, уулзая гэж хүсэлт тавьсан хүмүүсээ нэгийг нь үлдээлгүй хүлээж аваад уулзаад явж байна.

Сая Монгол төрийн мэргэн сайд гэж түүхэнд мөнхөрсөн А.Амар сайдын тухай баримтат киноны нээлтэнд оролцлоо.

Булганчууд алдартнууд анхдагчид төдийгүй түүхийн хуудсанд Монгол төрийг залах мэргэн ухаанаараа гайхагдаж үнэлэгдэж явсан тухай энэ кинонд тусгасан нь хойч үедээ үлдээх үнэтэй өв болж гэж  харж байна.

Удахгүй уран сайхны кино ирэх жил нээлтээ хийх байх.

Замд мөн Төрийн албан хаагчидын Хөгжилд дэвшилд хамтдаа сарын аяны хаалт болж тангарагаа өргөсөн залуу албан хаагчидтай уулзаж захиас даалгавараа өглөө. 

Төрийн үйл ажиллагаа жигд явах чадварлаг явахад төрийн албан хаагчдын үйл ажиллагаанаас маш их хамааралтай.  Нэгд тэдэндээ урам өгөх ёстой.

Булган аймагт ажиллах үеэр

Салбартаа тэргүүлэгч, хамгийн мэдлэг боловсролтой хүмүүс байх талаас нь анхаарах ёстой. Хоёрт мэдээж ард түмэнд үйлчилж байгаа гэдэг утгаараа шуурхай, нээлттэй, хүртээмжтэй, чадварлаг, хамгийн гол нь хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой гэдэг талаас нь бас ярилцлаа. 

За мөн энэ өдрүүдэд аймгийн МАН байгуулагдсаны 80-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан хүчит бөхийн барилдаан болон тэмцээн уралдаанд оролцсон тамирчиддаа баяр хүргэлээ.

ШИНЭ МЭДЭЭ