МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Банкны тухай хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ
2017.11.30
Эдийн засаг, Худалдаа

Банкны тухай хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.11.30/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авсан бөгөөд үргэлжлүүлэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, М.Билэгт, Д.Хаянхярваа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ