МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Мөнхбаатар: Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тодорхойгүй байдал үүсэх гээд байна
2017.12.21
Эдийн засаг, Худалдаа

Л.Мөнхбаатар: Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тодорхойгүй байдал үүсэх гээд байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг баталлаа. Үүнтэй холбогдуун хуулийг дагаж мөрдөх журмын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, уг хуулийн шинэчилсэн найруулгын  төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар " Энэ хуулиар стандарт нь заавал мөрдөх ёстой хэм хэмжээ биш болж байна. Ингэвэл Зөрчлийн тухай хууль хэрэгжих эрхзүйн боломжгүй болно" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Хуулийг батлагдсантай холбогдуулан холбогдох 21 хуульд өөрчлөлт оруулахаар орж ирж байна. Хуулийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан зөвхөн нэртэй холбоотой өөрчлөлт орж байна. Зөвхөн нэр томъёо өөрчлөөд өнгөрөх биш. Зарчмын түвшинд өөрчлөлт оруулах шаардлага байна гэж би харж байна.

Бид стандарт гэдгийг аль ч түвшинд заавар биелүүлэх дагаж мөрдөх шаардлага гэж ойлгож ирсэн. Гэтэл энэ хуулиар стандарт гэдэг ойлголтод өөрчлөлт ирсэн.

“Стандарт гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн, боловсруулж, баталсан сонгон хэрэглэх баримт бичгийг хэлнэ” гэсэн.

Иргэн, ААН стандартыг сонгон хэрэглэнэ гэдэг агуулга орчихож байгаа юм. Ингэхээр заавал хэрэгжүүлэх аргагүй байхгүй болчхож байгаа юм. Ингээд стандарт заавал дагаж мөрдөх баримт бичиг биш юм бол заавал ханга гэж хууль, тогтоомжоор тавьж болохгүй. Энэ нь логикийн зөрчилтэй болчихно. Нөгөөтээгүүр зөрчлийн хуулиар хариуцлага тооцох боломжгүй болж байгаа. Зөрчлийн тухай хуульд 63  зүйл дээр стандарт мөрдүүлэхтэй холбоотой заалт байгаа. Ингэхээр зөрчлийнхөө хуульд бүх өөрчлөлтийг оруулах шаардлагатай болж байна.

ШИНЭ МЭДЭЭ