МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.01.05
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ж.Ганбаатар: Том том мэргэн санаа олох эсвэл бусдад таалагдах шийдвэр гаргах гэж бодох хэрэггүй

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг энэхүү тогтоолын төслийг боловсрууулан УИХ-д өргөн барьж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүүн Ж.Ганбаатар УИХ, Засгийн газар энэ чиглэлд зоригтой ажиллах хэрэгтэй гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Би энэ ажлын хэсэгт орж ажилласан. Нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөн сүүлийн 2-3 жилд байгаа буурч ирсэн, мөн Эрчим хүчээр хангах байдал сайжирсан, үе үеийн Засгийн газар сайн ажилласан гэсэн. Тиймээс буруутан байхгүй байна.

Өнөөдөр бид урд талынхаа байшин, машиныг харахгүй утаатай байгаад байна. Би шүүмжилье гэж бодохгүй байна. Бодит байдлыг л ярьж байна.

Ингээд буруутан байхгүй байхад сүүлийн хэдэн жил яагаад утаа нэмэгдчихэв ээ гэж би асуусан. Хариулж байгаа албаны хүмүүс нь “мэдээлэл буруу байна. Шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн байх” гэсэн маягтай зүйлүүд ярьж байна лээ. Би хэдэн санал хэлсэн. Гэхдээ энэ саналууд маань тогтоолд тусгагдаагүй байх шиг байна.

Энэ тогтоолын төсөлд шүүмжлэлтэй хандахад нилээд бэлгэдлийн чанартай, уншихад нилээн хол сонсогдож байна. Хол сонсогдож байна гэдэг нь биелэлд магадлал харагдахгүй байна л гэсэн үг.

Утаатай тэмцэхэд бид том том, мэргэн санаа олох эсвэл бусдад таалагдах шийдвэр  гаргах гэж бодох хэрэггүй. Ажлын хэсэг, Засгийн газар зоригтой л ажиллах хэрэгтэй. Хийсэн ажлыг маань хэн нэгэн шүүмжлэх болов уу? Ард түмэнд таалагдах болов уу гэж бодож ирснээс л энэ асуудал ингэж угжирсан гэж бодож байна.  Тийм учраас Улаанбаатар хотыг яаралтай дагуул хотууд руу  шилжүүлэх ёстой. 5-6 давхар өртөг багатай байраар хангах ёстой. Гэхдээ дагавар хот ойрхон байх хэрэгтэй. Шинэ нисэх буудлаа дагасан хороолол байж болно. Баячуудын хорооллыг бус гэр хорооллыг шилжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол л ядууралтай тэмцэх ёстой. Ард иргэдээ тогтвортой ажлын байраараа хангах ёстой. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Хөрөнгө оруулалтыг ядаад 10 хувийг ЖДҮ-тэээ зарцуулах ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ