МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Энх-Амгалан: Татварын нэмэгдлийг эргэж харах хэрэгтэй
2018.01.11
Эдийн засаг, Худалдаа

Б.Энх-Амгалан: Татварын нэмэгдлийг эргэж харах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас татварын нэмэгдэлтэй холбогдуулан байр суурийг нь сонслоо.

-Татвар нэмсэн асуудлыг Засгийн газар ОУВС-тай нэгдүгээр сарын 25нд уулзаж ярих болсон. Татварыг нэмэхгүй байх өөр ямар гарц байна вэ?

-Татварын бодлогыг эргэж харах зайлшгүй шаардлага хэрэгцээ бий. Бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд тухайн үед санхүүгийн сахилга батыг сайжруулах хэрэгтэй гэсэн шаардлагын хүрээнд зарим төрлийн татварыг нэмэх асуудал руу орсон. Одоо энэ татварын нэмэгдлийг эргэж харахгүй бол болохгүй нь . Засгийн газар татвар нэмэхээс гадна орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийг өсгөх бодлого барих ёстой.

-Эдийн засгийг өсгөхийн тулд ямар бодлого барих ёстой вэ?

-Хоёр хөрштэйгөө бүс нутгийн харилцааг хөгжүүлэх асуудал дээр онцгой анхаарч байна. Энэ нь Монголын үйлдвэрлэгчдийг илүү их багтаамжтай зах зээлд оруулахад гол зорилго нь оршиж байна. Манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн ОХУ-ын Сибирийн зах зээл, Зүүн хойд Хятадын заах зээлд гарах бүрэн боломжтой. Энэ чиглэлээр удахгүй энэ сарын 18-нд Буриадын тэргүүн магнай улсад айлчлах гэж байна. Харилцан хөрөнгө оруулалтыг яаж дэмжих вэ гэсэн асуудлыг ярилцана.

Тэр дундаа Монголын аж ахуй нэгжүүдийг Эрхүү, Байгаль нуур, Хабаровскийн чөлөөт бүсэд 5-10 жилийн хугацаатай татваргүй, хөрөнгө оруулалтын таатай нөхцлөөр оруулах гэж байна. Мөн татваргүй бүсэд орж ажиллах байгууллагуудыг ОХУ-аас дэмжих, зээлийн асуудлыг шийдэж өгнө гэсэн.

-Хойд хөрштэй худалдааны талаар нилээд ажил эхлүүлжээ. Урд хөршийн тухайд?

-БНХАУ-тай эдийн засгийн таван форум зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ чиглэлээр зах зээлд гарах бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ажил яригдаж байна. Манай гол бүтээгдэхүүн мах махан бүтээгдэхүүн юм. Тиймээс малыг эрүүлжүүлэх ажил их чухал байна гэж үзэж байна. Мөн Монголын цөлжилт, цаг уурын өөрчлөлтын асуудал тулгамдаж байна.

Тэгэхээр усны эхийг, ойн санг хамгаалахад ОХУ-тай хамтран ажиллахаар боллоо. Енисей, Ангар мөрөн, байгаль нуур зэргийн усны эх үүсгэвэр бүгд манай улсаас очиж авна. Тэгэхээр энэ нь зөвхөн Монголын биш олон улсын асуудал болж хувирсан. Байгаль экологио авч үлдэх, ажлын байраа нэмэгдүүлэх, татвар нэмсэн ч эргээд орлогоо нэмэх асуудал дээр онцгой анхаарна. ОУВС-гийн хүрээнд татвах нэмэх шаардлага зайлшгүй тулгарах байсан.

-Дотоодын зах зээлд ямар бодлого баримталж байна вэ?

-Дотоодын зах зээлийг нэмэгдүүлэхийн тулд эх оронч худалдан авалт гэсэн хөтөлбөрийг зохион байгуулах гэж байна. БХЯ-ны төрийн хэрэгцээнд байдаг цэргүүдийн гутал хувцас зэргийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах.

Ер нь эх оронч худалдан авалтыг салбар бүрт хийж чадвал эргээд тогтвортой эдийн засгийг сайжруулах боломж бүрдэнэ. Энэхүү худалдан авалтыг дэмжих комиссыг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд нар ахалж байна. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, татварын бодлогоор үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, татварын бодлогоор үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих асуудал нэг тийш болно.

-Шаталсан татварын бодлого дээр цалингийн хэмжээг 1.5 сая төгрөг гэж заасан. Түүнийг 2.5 сая болгох талаар ярьж байгаа. Ийм боломж бий юу?

-Хувь хүний орлогын албан татварыг нэмнэ гэдэг тухайн иргэнд хүнд тусна. Хөдөлмөрлөж олсон цалингаас улс өндөр хэмжээгээр аваад байна гэдэг утгагүй. Нөгөө талаар хүн амын худалдан авах чадвар буурна. Ядуурал газар авна. Тийм учраас энэ нэмэгдлийг эргэж харах шаардлагатай. Тухайн үед Монгол улс Дефольт зарла. Эсвэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагд гээн ийм нөхцөл байсан учраас эхний ээлжинд гал унтраах шаардлагатай араг хэмжээ авсан.

Монгол улс дефольтоо зарлаж болохгүй байсан. Гэхдээ одоогийн эдийн засгийн нөхцөл байдал дээр тулгуурлан энэ асуудлыг засаад аваад явчих боломжтой гэж харж байна. Энэ нь шууд хэрэгжээд иргэдийн нуруун дээр том ачаалал болох зарим төрлийн татварыг зохицуулах болов уу гэж харж байгаа. Ерөнхий сайд ч ОУВС-гийхантай уулзахдаа энэ асуудлыг шийдэж болох гэсэн тайлбартай хэлсэн.  

ШИНЭ МЭДЭЭ