2018.01.12
Эрүүл мэнд

Л.Оюун-Эрдэнэ: Ядуу иргэд амьдрахын эрхэнд эд, эрхтнээ худалддаг жишиг рүү орох вий

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийн үг, үсгийн алдааны талаар  шүүмиллээ.

Тэрээр: "Хуулийн хэллэгэнд хуулийн уут гэж ойлголт байдаг. Нэг үг, үсэг, цэг, таслал уут болчихдог.

Тухайлбал, банкны хуулинд цалинг нь нэмж болохгүй учраас урамшуулал гээд томъёолчихъё гэдэг нь бол уут. Цаашаа асуудал хөврөөд явчихна. Улстөрийн намууд дээр ч гэсэн хандив авч болно гээд явж байгаад улстөрийн намууд нь хандиваасаа болоод авилгын нэгдүгээрт бичигдээд явж байна.

Энэ хүний эрхтэнтэй холбоотой хуулийн үг, үсэг болгоны цаана том агуулга явж байгаа.

Халтираад эд, эрхтэн бэлэглэнэ гэдэг томъёолол орж байна. Сая алба, газар, зохицуулах гээд үгнүүд гараад ирлээ. Эдгээр нь хуулийн уут үүсээд, ядуу иргэд амьдрахын тулд эрхтнээ зардаг жишиг рүү халтирах вий. Хоёр дахь хэлэлцүүлэг дээр хуульчид мэргэжлийн дэмжлэг үзүүлж байж батлах ёстой. Хүний эрх талаасаа санал өгөхөд итгэл үнэмшил төрөхгүй үг үсгүүд хөврөөд байна."

ШИНЭ МЭДЭЭ