МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.01.25
Хууль, эрх зүй

Ж.Ганбаатар: Гадаад паспортыг маш бага өртөгтэй болгох ёстой

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуультай холбоотой болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, гадаад паспортын үнэлгээ, сунгалттай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

Энэ хуулийн хэлэлцүүлгүүд хаана болов? Судалгаа яаж авсан бэ? Сайтад тавигдсан уу?

Хуулиуд багц хэлбэрээр явж байгаа болохоор асуултаа багцалж асууя. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд учирдаг гол бэрхшээл бол үл хөдлөх хөрөнгийн татварыг 0,6 хувиар авдаг. Татвар авахдаа үл хөдлөх хөрөнгөө бага үнэлүүлсэн байна. Бага үнэлгээтэй юм байна гэж шахаж байгаад татварын байцаагч нар 0,6 хувиар татвараа авдаг. Буцаагаад үл хөдлөх хөрөнгийн үнэлэх болохоор бага үнэлдэг. Үүнийг яаж засах вэ?

Гадаад паспортыг  маш бага өртөгтэй болгох ёстой. Сунгалт хийхгүй 5 жилээр паспорт  олгож болох уу? Иргэд тансаглах гэж гадагшаа явдаггүй ш дээ. Янз бүрийн асуудал байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хариуллаа.

Бүртгэлийн гурван хууль 2016 оны 12 сард Засгийн газраас УИХ-д өргөн баригдсан. Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 1сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Хэлэлцүүлэг, тооцоо судалгаа хийгдсэн. Хэлэлцүүлгийн явцад  хувийн хэвшил, МХАҮТ, Монголын банкны холбоотой хамтарч хэлэлцүүлгийг хийсэн.

Үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоох асуудал амьдрал дээр асуудалтай байдаг. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 9-р зүйлд  үнийг яаж тодорхойлох вэ? гэдгийг дэлгэрэнгүй оруулж, өргөн барьсан.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын дарга Р. Содхүү хариуллаа.

 Ганбаатар гишүүний асуугаад байгаа шаардлагыг хангасан паспортыг энэ оны 1 сарын 1-ээс  эхлэн иргэдэд олгож эхэлсэн. Гараар сунгалт хийхийг өөрчилсөн. Паспорт 5 жилийн хугацаатай ,хуудасны тоо нэмэгдсэн. Үнийн хувьд дэлхийн 126 орноос манай улс хамгийн бага үнэлгээтэй паспорт олгож байна. Олгож байгаа хугацааны хувьд бусад орнуудтай харьцуулахад хурдан шуурхай байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Эдийн засгийн байнгын хороо хууль  тогтоомжийг мөрдөх  хуулийг барихдаа сайн ажиллаж байгаа. Цаашдаа Хууль зүйн байнгын хороо хуулийг барих тал дээрээ анхаараарай.

ШИНЭ МЭДЭЭ