МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.02.01
Хууль, эрх зүй

Ж.Ганбаатар: Засгийн газар гишүүдийнхээ үгийг сонсож байж, шийдвэр гаргах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төсөлтэй холбоотой 5 үр дүн, цаашид анхаарах ёстой зүйлийн талаар санал хэллээ.

Энэ шийдвэрийг дэмжиж байна. Маш зөв шийдвэр

Зөв шийдвэрийг 5 үр дүнгээр хэлье.Монгол улсын эдийн засаг сайжирч байгаа, бизнес эрхлэгчдийн итгэл нэмэгдсэн, жижиг дунд бизнес эрхлэгчид татвараа үнэн зөв төлж байгаагийн үр дүн.

Мөн татварын орлого нэмэгдсэний үр дүн гэж харж байна. Монгол улс хөгжлийнхөө зөв голдролд орж байна. Гадны хөрөнгө оруулагчдын итгэл дээшилсний үр дүн юм.

Цаашид анхаарах 5 зүйл байна. Анх татварын асуудал ярьж байхад олон гишүүд шүүмжилж байсан. Сонсоогүй Засгийн газар гишүүдийнхээ үгийг сонсох хэрэгтэй.

Нийгмийн даатгалын шимтгэл,ХАОАТ-ыг журамлахдаа хуулиасаа давсан журам гаргадаг. Энэ тал дээр Сангийн сайд анхаараарай.

Бусад татварын хувьд 100 байх ёстой татвар гэж үзэж байгаа.

Цаашид дундаж орлоготой иргэдийн тоо нэмэгдээгүй байхад нийгэмд  хандсан татваруудыг гаргахгүй байх аа гэдэгт итгэж байна.

ШИНЭ МЭДЭЭ