2018.02.07
Хууль, эрх зүй

Дэлхийд хаана ч байхгүй Үндсэн хуультайгаа бид хол явахгүй

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2018.02.06/ Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Байсхийж байгаад цэц дээр маргаан үүсдэг. Энэ асуудал агуулга өөрчлөгдөж байж засагдана гэсэн байр суурьтай байлаа.

Үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой маргаан удаа дараа гарч байна. Манайх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй. Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогдсон хөтөлбөрөө хэрэгжүүлэх төсөв байдаггүй. Дээрээс нь Засгийн газрын бүтэц байдаггүй. Засгийн газрыг шахаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж албан бусаар оролдсоноос болж хуулиудад зөрчил үүсээд байна. 

Судалж үзэхэд 57 орчим хуулинд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх оролдлогууд хийсэн байдаг юм байна. Ингэж явж байгаад манай улс албан ёсны нэг Ерөнхий сайдтай, албан бус нэг Ерөнхий сайдтай явж ирсэн. Байсхийж байгаад цэц дээр маргаан үүсдэг. Агуулга өөрчлөгдөж байж засагдана. Өнгөрсөн 20 гаруй жил Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөхийн тулд юу хийсэн бэ? Цаашдаа ингэж явах нь зөв үү буруу юу энэ асуудлаа шийдэх хэрэгтэй байна.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хариуллаа

Оюун-эрдэнэ гишүүнтэй санал нэг байгаа. Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлтэй утга, агуулгын хувьд холбоотой бөгөөд дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох бүрэн эрх нь Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хуралд хэвээр хадгалагдах эрх зүйн зохицуулалтыг хөндөөгүй.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дайн бүхий болон дайны байдлын үед бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх тодорхой бүрэн эрхийг хуулиар тодорхой зааж өгсөн тул иргэний мэдээлэлд дурдсанчлан Ерөнхийлөгч өөрөө өөртөө хууль тогтоох гэсэн агуулгыг илэрхийлээгүй. Иймд маргаан гарсан заалтыг бие даасан заалт болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ