2018.02.09
Улстөр

Х.Нямбаатар гишүүн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх асуудлыг жагсаалт оруулж өгөхийг хүслээ

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр хаана. Үдээс өмнөх чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

"МАН-ын мөрийн хөтөлбөрийн нэг чухал заалт бол “Орон нутгийн бие даасан байдлыг хангах тухай байгаа. Төвлөрлийг сааруулах чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлэхээр заасан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганболд бид хоёр хамтраад Боловсролын тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ төслийг хэлэлцэхийг ирэх Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалт оруулж өгөөч" хэмээн хүссэн юм. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариулав

Хаврын чуулган 3-4 асуудалд анхаарлаа хандуулж байгаа юм. Энэ хүрээндээ Засгийн газрын 44 төслөөс 4-ийг нь энд оруулсан. Мөн НББСШУ-ны байнгын хорооноос ирүүлсэн санал дотор тэргүүн ээлжинд гэсэн ангилалд энэ хуулийн төсөл ороогүй байна. Бусад асуудлыг тухай бүрт нь хэлэлцэх асуудлуудад оруулаад явна гэсэн энэ заалтаар явчих боломжтой. Тэгэхээр НББСШУ-ны байнгын хороо дээрээ ярилцаад, хэлэлцэх асуудлыг жагсаалд оруулаад явах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ