МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.02.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Малчдын 9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг UBS телевизийн "Энэ сэдвээр" зочны ярилцлагын цагаар тодруулга өгчээ.

-Таны санаачилсан малчдын нийгмийн хамгааллыг сайжруулсан 2 ч хууль батлагдсан. Хууль батлагдаад энэ оноос хэрэгжээд эхэллээ. Энэ хуулийн хүрээнд хичнээн малчин хамрагдах тооцоотой байна вэ?

-Малчин хүний хөдөлмөр бол амаргүй, хүнд хөдөлмөр. Хоёр нарны хооронд ээлжийн амралтгүй, цаг наргүй хөдөлмөрлөж байдаг. Байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй улаан нүүрээрээ тэмцэлдэж, даван туулж байгаа хүмүүс бол малчид. Тиймээс малчдын тэтгэвэрт гарах насыг 5 насаар наашлуулах хуулийн төсөл боловсруулж өнгөрсөн жил баталсан. Засгийн газар энэ оны 1 дүгээр сарын 1-нээс шийдвэрийг хэрэгжүүлж эхэлж байна. Энэ жил 13 мянган малчин энэ хуулийн дагуу шинээр тэтгэвэрт гарна гэж тооцож, тэтгэврийг нь олгоход шаардагдах 44 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж, батлуулсан.

ШИНЭ МЭДЭЭ