МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.02.20
Орон нутгийн хөгжил

М.Өлзийбат: Малчид бэлчээр нутгаа хамгаалахын тулд мал сүргийнхээ бүтцэд анхаарах ёстой

Энэ жил 235 мянган толгой мал тоолуулсан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас сүүлийн 3 жил дарааллан улсын аварга малчин төрсөн. Энэ жил аваргын болзол хангасан М.Өлзийбатын хувьд малынхаа сүргийн бүтцэд илүү их анхаардаг гэдгээ хэлж байна. 

1989 онд цэргийн албанаас халагдаж ирснээсээ хойш тасралтгүй мал маллаж байгаа М.Өлзийбат нь нэгдэлд малчнаар ажиллах хугацаандаа малаа тарга хүч авахуулах, төлийг нь бойжуулж ашиг шимийг нь гаргах даалгавраа жил бүр давуулан биелүүлж иржээ. Харин 1992 онд нэгдэл тарснаас хойш хувийн мал аж ахуйн эрхлэн үүлдэр угсааг нь сайжруулж, бэлчээр нутгаа зөв зохистой ашиглах талаар илүү санаачилгатай хандах болжээ. Тэрээр аль болох бусад малчдын өвөлжөө, хаваржаанаас алслагдмал газрыг сонгон нутаглаж, цаг улиралын арчилгаа малдаа тохируулан хийдэг, сурсан мэдсэнээ бусаддаа түгээдэг, бүтээлч сэтгэхгүйтэй нэгэн юм.

ШИНЭ МЭДЭЭ