2018.03.21
Орон нутгийн хөгжил
"Эргэх холбоо" хөгжлийн хөтөлбөр Хэнтий аймагт хэрэгжиж байна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Эргэх холбоо" хөгжлийн хөтөлбөрийг тойргийнхоо сумдад хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 7 дахь удаагийн хөтөлбөрөөр орон нутгийн хөгжил, иргэдээ хөгжүүлэх тал дээр хэд хэдэн ажил хийсэн байна.
Тухайлбал "Мянганы суут хүн", "Их эзэн Чингис хаан" түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах төсөл нь хамгийн эхний бүтээн байгуулалт нь Батноров суманд байгуулагдах бүтээн байгуулалт юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний санаачилгаар 2018 оныг багийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан багийн хөгжил, дэвшилийн төлөө хамтран ажиллах, тулгамдаж байгаа асуудал шийдлийг иргэдтэй хэлэлцсэн байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Энэ жилийн хувьд багийн иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн хүргэх, боловсролын үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй болгох вэ зэрэг үйл ажиллагааг эхлүүлнэ. Жишээлбэл, сумын төв дээр шүдний эмч байхгүй байна. Сумын төвд байхгүй юм чинь багийн иргэд яах вэ? Энэ бүх зүйлсийг бодитой харах цаг болжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17