2018.03.22
Гадаад харилцаа
Монгол Туркийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд АГААРЫН ТЭЭВРИЙГ онцлов
Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй БНТУ-ын Шадар сайд Хакан Чувашолу тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Манай улсын хувьд Турк улстай авто замын салбарт Хархорин - Хөшөө цайдам чиглэлийн 46 км авто зам барьж ашиглалтад оруулсан. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Эрдэнэзуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих, Улаанбаатар хотын Анкарагийн гудамжийг шинэчлэх зэрэг төслүүд дээр хамтран ажилласан.
Харин агаарын тээврийн салбарт агаарын харилцааны хэлэлцээрийг 1995 онд байгуулж 2012 оноос Туркиш Эйрлайнз компани Истанбул-Бишкек-Улаанбаатар-Бишкек-Истанбул маршрутаар 7 хоногийн 3 удаагийн давтамжтайгаар нислэг гүйцэтгэж байна.
Энэ нислэгийг нээснээр агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулж байгаад хоёр тал сэтгэл хангалуун явдагаа илэрхийлсэн юм.
Шадар сайд Хакан Чувашолу
“Эцэг өвгөдөөс улбаатай Монгол нутагт анх удаа айлчилж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт хүрээгээ тэлж байна. Тэр тусмаа “ТИКА” /инээмсэглэж буй турк улс/ төслөөр дамжуулан 43 сая долларын төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлээд байна. Хоёр орны хувьд цаашид ч хамтран хийж хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөр хүлээж байна. Өнөөдөр би БНТУ-ын Ерөнхий сайдын Монгол улсад хийх албаны ёсны айлчлалын хүрээнд “Эдийн засаг худалдааны хамтарсан хорооны хуралдаан”-д оролцохоор ирээд байна.
Энэ хурлаар Монгол Туркийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шинэ шатанд гаргах уулзалт хэлэлцээрүүдийг хийж байна. Тэр дундаа бид энэ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд агаарын тээврийг онцолж байна. Зорчигчдын тоог нэмэгдүүлэх, ачаа эргэлтийн хүчин чадлыг сайжруулахын тулд 7 хоногт 500 зорчигч нисгэх хязгаарлалтыг байхгүй болгох хүсэлтэй байна” гэсэн саналыг тавилаа.
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ
“Монгол улс агаарын тээврийн салбараа либералчлах, бодлогын бичиг баримтаа боловсронгуй болгох, нислэгийн тоо давтамж, үйл ажиллагааг өргөтгөх, гадаадын улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлэх бодлогыг баримталж байна. Бид өчигдөр болон өнөөдөр энэ сэдвээр төр болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөнийг хийж байна. Энэ зөвлөгөөн дээр бид гадаадын авиа компаниудын санал хүсэлт, яригдаж байгаа асуудлууд, дотоодын авиа компаниудын эрх ашиг гээд олон талаас нь хэлэлцэн бодлогын хувьд хийж хэрэгжүүлэх асуудлаа нээлттэй ярилцсан.
Энэ асуудлаар миний бие Элчин сайд Ноён Ахмет Язалтай хоёр ч удаа уулзсан. Тиймээс энэ саналыг дэмжиж байгаа. Туркиш Эйрлайнз компанийнхан болон МИАТ компанийнхан салбарын удирдлагуудтай ойрын үед уулзан техник эдийн засгийн нөхцлүүдээ харилцан тохиролцож агаарын харилцааг шинэ шатанд гаргах боломжтой юм. Монгол улс хоёр улсын агаарын гүүрээр дамжуулан ХАА, худалдаа, эдийн засаг аялал жуулчлал, Зам тээвэр гээд бүхий л шатанд хамтрахад бүрэн боломжтой. Бид энэ хамтын ажиллагааг өргөжүүлэхдээ таатай байх болноо гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй уулзав
2024.08.21
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2024.08.15