2024.10.18
Эдийн засаг, Худалдаа
Ж.Бат-Эрдэнэ: Бүсчилсэн хөгжилд ямар төсөл орж ирсэн бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /202410.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Бүсчилсэн хөгжлийн асуудал яригдаж байгаа. Эрчим хүч, зам тээвэр... гэх мэт төслөө яаж эрэмбэлсэн бэ. Хөрөнгө оруулалтаа сайн тооцоолох хэрэгтэй, хэн нэгэн шинэ сайд сэтгэлийн хөдлөлөөр ажил хийж болохгүй. Хойд бүсэд 172 тэрбум гэх мэт бүсүүдэд ялгаатай төсөв суугдсан байна. Өмнөх шигээ ингээд явах юм уу. Хойд бүс үйлдвэржилтийн бүс гэж байгаа энэ бүсэд ямар ажил хийгдэх вэ, Хувийн хэвшлээ яаж дэмжиж ажиллах вэ? Дарханд арьс ширний үйлдвэр эхлэх гэж байна. Үүнийг ганц Дарханд биш бүс бүсэд ийм үйлдвэр барих том зураг төсвийг ЭЗХЯ гаргах ёстой. 30 жил ярьсан ажлаа одоо давтаж болохгүй. Төсвөө нарийн тооцоололтой гаргах хэрэгтэй байна.
Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Монголын Тогтвортой Санхүүгийн Форум боллоо
2024.12.02
Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй уулзав
2024.08.21
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2024.08.15