МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНКУ-д Монгол Улсын элчин сайдын яам нээн ажиллуулахаар боллоо
2018.04.06
Гадаад харилцаа

БНКУ-д Монгол Улсын элчин сайдын яам нээн ажиллуулахаар боллоо

Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар БНКУ-ын нийслэл Бишкек хотод Монгол Улсын элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Киргизээр дамжин энэ бүс нутгийн улсуудыг хамарсан тив дамнасан эдийн засгийн том төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд манай улс оролцох, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Туркменистан, Иранд манай үндэсний бүтээгдэхүүнийг экспортлох, эдгээр улсаас газрын тос, байгалийн хий зэргийг импортлох томоохон гарц суваг болох боломжтой юм.

Тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариуг авсан байна.

Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай АБГББХ-ны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Иймд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжжээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явуулахад чуулганд оролцсон нийт гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ. Ингэснээр манай улс БНКУ-ын Бишкек хотод элчин сайдын яамтай болохоор шийдлээ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0091
Controller Execution Time ( User Module / Page )  0.3848
Total Execution Time  0.3940
  GET DATA  
$_GET['id']   10161
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,745,936 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/51615
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10161' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10161' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10161 
0.0006   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10161'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10161' 
0.0004   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10161 ORDER BY sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10161' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '51615' 
0.3633   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10161 OR `map`.`user_id` = 10161) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)