МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.04.13

Ц.Гарамжав: Ажил хаялтыг дэмжсэн хуулийн заалтыг эргэж харах хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав шинэ хуулинд дэвшилттэй олон заалт байна. Гэхдээ ажил хаялтыг дэмжсэн хэд хэдэн заалт орсон нь ямар учиртай юм бэ? Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн тал дээр хуулинд ямар зохицуулалт орсон бэ? гэсэн асуултыг тодруулсан юм.

1991 онд батлагдсан хуулиас хойш  хөдөлмөрийн харилцаанд олон өөрчлөлт орсон. Ажил олгогч болон ажилчдын хоорондох харилцааг дотооддоо  зохицуулах хэм хэмжээг илүү хангаж өгөхөд чиглэгдсэн нь сайшаалтай. Хөдөлмөрийн харилцаанд  гарч байгаа асуудал хөдөлмөрийн хоорондох маргааныг эрхийн маргаан буюу сонирхлын маргаан гэж байна. Маргаан шийдвэрлэх хэд хэдэн үе шат байна.

Гэхдээ ажил хаяна гэсэн заалт нилээн орсон байна. Энэ ямар учиртай юм бэ?

Ажил олгогч нар маань чадварлаг, ёс зүйтэй боловсон хүчин хайж байна. Ажилчид боломжийн цалин хөлстэй, аюулгүй газар ажил хийх сонирхолтой байгаа. Өнөөдөр нийгэм бухимдалтай байхад ажил хаях заалтыг ингэж оруулж  болж байна уу? Ажил олгогч нарын эрх ашгийг дэмжих хэрэгтэй. Хүүхдийн хөдөлмөр эрхлэх насыг 13 гээд заачихсан байна. Хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн талаар хуулинд ямар зохицуулалт орсон бэ?

УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд С.Чинзориг хариуллаа

Хөдөлмөрийн харилцааны маргаантай холбоотой асуудлыг сонирхлын, эрхийн маргаан гэж заасан.  

Ажил хаялттай холбоотой асуудлыг өргөжүүлж  хуулинд тусгаагүй. 

ҮЭ-ийн байгууллагууд ажил хаях эрхийг хязгаартай оруулж байна гэсэн саналтай байгаа. Сонирхлын маргааны үед ажил хаях заалт байгаа, харин хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой асуудалд ажил хаях заалт байхгүй. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн насыг 15 нас гэж заасан.

ШИНЭ МЭДЭЭ