СХД-ийн ИТХ, төр захиргааны байгууллагын зүгээс боловсролын чанар хүртээмжинд анхаарч байна
2018.04.25
Орон нутгийн хөгжил

СХД-ийн ИТХ, төр захиргааны байгууллагын зүгээс боловсролын чанар хүртээмжинд анхаарч байна

СХД-ийн ИТХ, төр захиргааны байгууллагын зүгээс боловсролын чанар хүртээмж, сургалтын амжилт чанарыг ахиулах талаар онцгой анхаарч ирсэн байна.

Үүний тод жишээ нь тус дүүргээс нийслэлийн хэмжээнд шалгарсан 3 шилдэг туршлага нь бүгд сургалт руу чиглэсэн байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тус дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга байх үедээ санаачилсан “Дүүргийн олимпиад” нэгдсэн ажиллагаа нь өнөөдөр өргөжин тэлж, дүүргээс сонгогдсон бүх УИХ-ын гишүүд олимпиад ивээн тэтгэдэг болсон байна.

Мөн хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг дарга Ж. Сандагсүрэнгийн санаачилгаар

“Алтан ЭЕШ” нэгдсэн ажиллагаа 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэхүү ажлын хүрээнд 12 дугаар анги төгсөгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтанд амжилттай бэлтгэж, сэтгэл зүйн таатай орчин бий болгох нөхцөлийг хангуулдаг аж. 

Мөн түүнчлэн Сонгинохайрханчуудын бусад дүүргээс ялгарах онцлог ажил бол төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш солилцоо юм. Дүүргийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан М.Баяраа санаачлан “Багш солилцоо” нэгдсэн ажиллагааг эхлүүлсэн нь сурах сургах орчин нөхцөл , хөдөлмөрийн үнэлэмж өөр багш нарын хувьд нэлээдгүй сонирхол татсан ажил болж чадсан байна.

Багш нарт байгаа давуу сул талыг сургалтын өөр өөр орчинд мэдрүүлж, удирдлагын багийн хувьд сургалтын технологийн болон орчны шинэчлэл хийх боломжийг нээсэн сайн ажил болсон гэдгийг онцолмоор байна

ШИНЭ МЭДЭЭ