2018.04.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ц.Цогзолмаа: Асуудлыг ганц, нэгээр нь биш багцаар нь шийдэх ёстой
Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна.
2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд хуучин тогтолцоо нь бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн Ц. Цогзолмаа:
Миний хувьд салбарын сайдаар ажиллаад 5 сар болж байна. Энэ салбарт өөрчлөлт хэрэгтэй байгаа. Боловсролын багц хууль удахгүй орж ирэх гэж байгаа. Энэ хуультай уялдуулж , дахин тооцоо судалгаан дээрээ ажиллаад оруулж ирж болох уу? Салбарын яам Засгийн газар, Байнгын хороо дэмжээгүй энэ асуудлыг салбарын яамтай хамтраад, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулаад сайжруулаад оруулж ирэх бололцоо танд байна уу? Өнөөдрийг хүртэл боловсролын салбар хэвтээ, босоо тогтолцоогоор явж ирсэн. Гарц эрхзүйгээ шийдэхээс өөр гарц харагдахгүй байгаа. Асуудлыг ганц, нэгээр нь биш багцаар нь шийдэх асуудал байгаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Боловсролын багц хууль Их хурлын босго давж батлагдана гэхэд эргэлзээтэй байна. Сайд нар 2-3 жил ажилладаг. Ирсэн сайд бүр бодлого гаргадаг. Энэ салбарт тогтсон бодлого алга. Сургуулийн хамт олон ах дүү шиг болчихсон байдаг. Багшаа өөрсдөө томилдог болгох хэрэгтэй. Эрх мэдэл хуваах асуудал дээр яагаад хойрго хандаад байна вэ?
УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд Ц. Цогзолмаа:
Боловсролын багц хуулийг батлуулаад ирэх 9 сарын хичээлийн жил эхлэхэд хэрэгжүүлээд явах юмсан гэсэн чармайлттай ажиллаж байна. Боловсон хүчний асуудал үнэхээр чухал.Орон нутгийн эрх мэдлийг хааж боосон зүйл байхгүй.
ШИНЭ МЭДЭЭ
Мөнхтөрийн Цаг- УИХ-Н гишүүн Х.Нямбаатар
2018.12.28
М.Энхболдын эсрэг 40 гишүүн санал нэгджээ
2018.12.13
"Ярилцъя л даа" Нэвтрүүлэг
2018.11.23
Цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо
2018.11.12
Залуу бөгөөд завгүй гишүүн
2018.11.12
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө огцрох ёстой
2018.10.31