МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.05.18
Эдийн засаг, Худалдаа

Н.Амарзаяа: Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих урамшууллын талаар оруулж болох байсан уу?

Өнөөдрийн (2018.05.18/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахдаа, 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан. Эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг дурдсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж ирсний үр дүнгийн талаарх тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: 

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын 80 хувь нь 1-9 гишүүнтэй. Гаргаж байгаа бүтээгдэхүүн нь гадаадад гаргах боломжгүй, борлуулах боломжгүй бүтээгдэхүүн байгаа. ХАА-н салбарт  жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжсэн  ямар ажил хийж байгаа вэ?  Энэ салбар дэндүү төрөөс хамааралтай яваад байна уу? Нийгмийн үнэлэмжийг сайжруулмаар байна. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих урамшууллын талаар оруулж болох байсан уу? Зах зээл нь дотоодын үйлдвэрлэгчдээ  дэмжээд өгвөл өөрсдөө босоод ирнэ.Үүн дээр тооцоо судалгаа хийсэн үү?

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Төрийн оролцоо гэхээс илүү энэ хуулинд төрийн дэмжлэгийг оруулж байгаа. Нэг хувийн татвар том сонсогдохгүй байж магадгүй. Гэхдээ хэдэн жилийн дараа үр нөлөөгөө өгнө. Тайлангаа нэг удаа гаргаад өгнө, тар миний ажилд нээх орохгүй юм байна гэж ойлгоно.Энэ хуульд өмнө нь байсан заалт байгаа. Урамшууллын хувьд  судалгаа гаргаагүй. Энэ салбарын хөгжил удаан байгаа боловч хөгжил явагдаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ