2018.06.27
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Дэлгэрсайхан: Түүхий эдийн үнэ өсч байгаа циклийг бид ашиглах ёстой

Өнөөдөр /2018.06.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байр сууриа илэрхийлсэн юм.

Б.Дэлгэрсайхан: Хардлага сэрдлэгээр явсаар байгаад том төслүүдээ хөдөлгөж чаддаггүй. Энэ төсөл 3 парламент дамжсан. Нүүрсний үнэ нэмэгдсэн энэ цаг үед IPO гаргах ёстой. 

Монгол Улсын эдийн засаг ч мөн сайн өсч байна. ОУВС-гийн мэдээлж байгаагаар дэлхийн эдийн засаг энэ жил 4 хувиар өснө.

Ийм цаг үед бид том төслүүдийг хурдан хөдөлгөж, энэ зундаа цаг алдалгүй Засгийн газрыг ажлаа хийх боломж гаргах ёстой.

Үнэлгээний хувьд 1.6 тэрбум гэдэг нь багцаа үнэ. Үүнээс ч илүү мөнгө босно гэж бодож байна. Цаг алдвал цаашдаа IPO бөйтугай нүүрс ч үнэ хүрэхгүй. Түүхий эдийн үнэ өсч байгаа циклийг бид ашиглах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ