МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНТУ-д амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэнэ
2018.08.29
Гадаад харилцаа

БНТУ-д амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. 

Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол Улс БНТУ-тай хийх хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 

БНТУ-д Монголчууд олноор зорчихын зэрэгцээ ажиллаж, амьдарч, суурьшиж байна. 2013 оны байдлаар тус улсад 2471 Монгол Улсын иргэн бүртгэлтэй амьдарч байсан бол 2016 онд 4000 болж өссөн байна. Үүнтэй холбоотойгоор Монгол, Турк иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчин шаардагдаж байна. Иймд, нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахдаа талууд харилцан эрх тэгш байх, олон улсын эрхзүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөх, 2 оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг харилцан цуглуулах зэрэг үндсэн зарчмуудыг тусгасан 36 зүйлтэй хэлэлцээрийн төслийг боловсруулаад байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ