2018.10.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
М.Билэгт: ОУВС-ийн хөтөлбөрөөс гармагц тэтгэвэр тогтоох жилийг 5 болгох ёстой
Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
“Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дэмжиж байгаа хэдий ч цэргийн бус энгийн иргэд тэтгэвэрээ тооцуулах хугацааны хувьд хохирч байна. Нийгмийн шилжилтийн үед 80, 90, 2000-аад онд ажиллаж байсан иргэд одоо тэтгэвэр тогтоолгох үедээ ирсэн. Тэд хохирох нөхцөл үүссэн. 2019 онд ОУВС-ийн хөтөлбөрөөс гарсан даруйдаа тэтгэвэр тооцох жилийн 7 биш 5 жил болгож болох уу? Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бага л гэж байна. Сангийн яам, Засгийн газар орлогоо нэмэх аргаа бодож олох хэрэгтэй байна. Үүний оронд иргэдийнхээ халааснаас л мөнгөө авах аргаа хууль богож орж ирээд байна шүү.”
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
“Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сайжруулах ажил эхэлсэн явж байна. Алдагдал бууруулах, хамралтыг багасгах гэх мэт асуудал их байгаа. Гол нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгө багадаа бус алдагдал их байгаа гэдгийг хэлээд байгаа юм. Өнөөдөр 1 ажил хийж нийгмийн даатгал төлж байгаа иргэний ард 4 хүн тэтгэвэр авч байна. Энэ тоо 5, 7 болж нэмэгдэх төлөвлтэй байна. Тиймээс алсдаа энэ тоог бууруулах, сангийн хөрөнгийг нэмэх арга, гарц хайж хуулиудаа оруулж ирж байгаа юм.”
ШИНЭ МЭДЭЭ
Арвайхээр хот хүүхдийн номын ордонтой боллоо
2018.11.29
Сант сум 75 хүүхдийн шинэ Цэцэрлэгтэй боллоо
2018.11.27