МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

40 сувилагч мэргэжлээ сэргээж лицензээ авах сургалтанд хамрагдахаар бүртгүүллээ
2018.10.22
Эрүүл мэнд

40 сувилагч мэргэжлээ сэргээж лицензээ авах сургалтанд хамрагдахаар бүртгүүллээ

Эрүүл мэндийн яамнаас 1:2 зорилт дэвшүүлэн ажиллаж байна.Үйл ажиллагаа эхэлсэн 5 хоногийн хугацаанд 40 сувилагч мэргэжлээ сэргээж лицензээ авах сургалтанд хамрагдахаар бүртгүүллээ.

Өнөөдөр тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй сувилагч нарт буцаж ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой эхний сургалтын нээлт болж байгаа бөгөөд эхний сургалтад 32 сувилагч оролцохоор болсон. Эдгээр сувилагчийн дунд сувилагч мэргэжил эзэмшээд мэргэжлээрээ огт ажиллаагүй сувилагчаас гадна 20 гаруй жил ажилласан, олон жил гадаадад ажиллаж байгаад ирсэн сувилагч нар байгаа юм. Цаашдаа сургалтыг сар бүр зохион байгуулахаар төлөвлөсөн.  

Ингэсэнээр  сувилагч нарын ачаалал буурч тусламж үйлчилгээний чанар сайжирч,  ар гэртээ анхаарал тавих,сурч боловсрох боломж ч нэмэгдэх юм.Үүний тулд
1. Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа 10 мянган сувилагчийг 14 хоногийн сургалтанд хамруулж лицензийг нь сэргээнэ.
2. Амаржсан болон ар гэрийн гачигдалтай байсан сувилагч нарт 3 хоногийн сургалт зохион байгуулж лицензийг нь сунгана.
3. Анагаахын сургуулиудын сувилагчийн анги нээхийг бодлогоор дэмжиж бааз эмнэлгүүдэд дадлагажих боломж бүрдүүлнэ.
4. Төгсөлтийн өмнөх болон дараахь сургалтыг удирдах сувилагч-багшийг тусгайлан бэлдэнэ.
5.Сувилагч нарын ажил хөдөлмөрийг ажлын байранд суурилсан үнэлгээнд шилжүүлэх бодлогыг тууштай баримтална.Эдгээр үйл ажиллагааны үр дүнд одоо эмнэлгийн тусламж, үйлчилгээнд гардан ажиллаж буй сувилагчийн тоог нэмэгдүүлж, 2020 гэхэд эмч, сувилагчийн харьцааг 1:2-т хүргэх зорилтын 50 хувьд хүрэхээр төлөвлөн ажиллаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ