МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсов
2018.10.30
Эдийн засаг, Худалдаа

Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсов

Өнөөдөр ЭЗБХ хуралдаанаар Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсов

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов. Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын мэдээгээр Монгол Улсад 3238 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл 1654, хайгуулын тусгай зөвшөөрөл 1584 байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал танилцууллаа.

Эдгээрээс алтны ашиглалтын 548 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт ашиглалтын тусгай зөвшөөрлийн 33 хувь, алтны хайгуулын 850 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт хайгуулын тусгай зөвшөөрлийн 53 орчим хувийг эзэлж байгаа аж. Үргэлжлүүлэн тэрбээр алтны олборлолтын байдлын талаар танилцуулсан юм. Алтны уурхайн төслийн 2015-2017 оны уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн гүйцэтгэлээс харахад үндсэн ордын хувьд 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн боловч 4-5 аж ахуйн нэгж тухайн жилдээ уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Шороон ордын хувьд дээрх хугацаанд 107-151 аж ахуйн нэгж олборлолт хийхээр уулын ажлын төлөвлөгөө батлуулсан боловч 51-74 нь гүйцэтгэлээ тайлагнасан байна. Аж ахуйн нэгжүүдийн тайлангаар алтны гүйцэтгэл алт тушаалтаас 2015-2017 онд жил бүр 1.05-1.6 тн-р дутуу байгаа бөгөөд алт олборлолтын тэнцлийн хөтлөлт зөв хийгддэг эсэхийг нягтлах шаардлага бий хэмээн дүгнэжээ. 2017 оны гүйцэтгэлээс харахад 548 тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлэх ёстой атал 152 нь холбогдох баримт бичгийг ирүүлсэн байна.  Харин 160 нь үйл ажиллагаа явуулаагүй тухай “Х” төлөвлөгөөг ирүүлжээ. 

 

    Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар асуулт асууж ажлын хэсгээс хариулт, нэмэлт мэдээлэл авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хяналт хэрхэн тавьж байгааг асуулаа. Мөн Нөхөн сэргээлт нэрээр хайгуулалт хийгээд байгаа нь ямар учиртай юм гэдгийг асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва. Монгол улсад өгч байгаа зөвшөөрлийн  50 гаруй хувь нь алтны зөвшөөрөл байна. үйл ажиллагаа явуулахгүй байгаа зөвшөөрлийг хураагаад авч болдоггүй юмуу? цаас худалдахаа болих болоогүй юмуу зэрэг хэд хэдэн асуултаар асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Лизенз үнэхээр замбараагүй болсон. Одоо сүүлийн үед компанитай нь тэр чигээр нь зардаг болсон байна. Ийм байж болохгүй. Нөхөр сэргээлтийн асуудал байна. Аймшигтай болон газрууд байна. Тэгээд яагаад Ашигт малтмалын хуульд яагаад өөрчлөлт оруулахгүй байгаа юм бэ?

Мөн Монгол Улсын Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэлтэй холбогдуулан үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллэв. 

 
 

ШИНЭ МЭДЭЭ