2018.11.07
Улстөр
Х.Нямбаатар: 2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хууль өмнөхөөсөө сайжирсан
Өнөөдөр /2018.11.07/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.
Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ.
Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
“2015 онд УИХ-аас Эрүүгийн хуулийн шинэчлэн баталсан. Тухайн үед ХЗ-н сайд Х.Тэмүүжингийн удирдлага дор ажлын хэсэг ажилласан. Ахлагч нь таны орлогч Эрдэнэбат гэж хүн байгаа. Тэр үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль батлагдсан. Мөн нэмэлт өөрчлөлт оруулах төсөл орж ирсэн. Түүнийг би ахалсан. Прокурорын байгууллага анхнаасаа хяналт тавьж, мөрдөх үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч нар юу ч хийхгүй байхаар заасан байсан. Эрүүгийн хэрэгт гол тоглогч нь прокурор байсан. Үүнийг өөрчлөлт оруулж баталсан. Монголын шоронд 8000 хүн ял эдэлдэг байсан бол шинэ хуулиар 3000 гаруй хүн ял эдэлж байгаа нь хуулийн үр өгөөж гэж харж байгаа юм. Гэтэл давтан хэрэг үйлдэх эрсдэлтэй гээд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн. Би удахгүй бэлгийн эрх, эрх чөлөөний талаар эрүүгийн хуулийн заалтын талаар тайлбар мэдээлэл хүргэх болно.”
ШИНЭ МЭДЭЭ
Мөнхтөрийн Цаг- УИХ-Н гишүүн Х.Нямбаатар
2018.12.28
М.Энхболдын эсрэг 40 гишүүн санал нэгджээ
2018.12.13
"Ярилцъя л даа" Нэвтрүүлэг
2018.11.23
Цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо
2018.11.12
Залуу бөгөөд завгүй гишүүн
2018.11.12
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө огцрох ёстой
2018.10.31