МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Надаас болон миний тойргийн сонгогчдоос уучлал гуйхыг хүсч байна
2018.11.29
Улстөр

С.Чинзориг: Надаас болон миний тойргийн сонгогчдоос уучлал гуйхыг хүсч байна

Өнөөдөр /2018.11.29/ УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг төрийн ордонд мэдээлэл хийж, ЖДҮ-гийн сантай нэр холбогдоод буй асуудалд тайлбар өглөө.

Тэрээр: 

"Засгийн газрын тухай яригдаж байгаа асуудалтай холбогдуулан улстөрчдийн хооронд нэгнээ гүтгэх ажил газар авч байна. Үүн дотор ор үндэсгүй гүтгэлгүүд явж байна.

УИХ-ын зарим гишүүдээс надтай хлбогдуулан “Бээвэр” гэдэг компаниар дамжуулж ЖДҮ-ийн сангаас 300 сая төгрөгний зээл авсан гэх асуудал сүүлийн 2 хоног явагдсан.

Би насаараа төрд алба хашиж байна. Энэ хугацаанд ганцхан удаа компани байгуулсан.

Энэ бол Соёмбо консалтинг гэх зөвлөх үйлчилгээ явуулдаг компани. Өөр надад бусад гишүүдтэй адил байгуулсан олон компани байхгүй. Надтай нэр холбогдож буй “Бээвэр” компани надтай ямар ч хамааралгүй. Үр хүүхэд болон найз нөхдийн дунд ч тийм компанитай хүн байхгүй. Тиймээс “Бээвэр” компаниар дамжуулаад 300 сая төгрөг ЖДҮ-ийн сангаас зээл авсан байна гэдэг нь ор үндэсгүй гүтгэлэг юм.

Миний сонгогдсон тойрог 12 сумтай. 2018 оны улсын төсөвт ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой төсөв мөнгө туссан учир тойргийнхоо 1 сум бүрт 2-3 төсөл боловсруулж өгөх чиглэл өгсөн. Иймээс манай сумдууд 2-3 төсөл бичиж надад уламжилсан. Үүнийг ХХААХҮЯ-д уламжилсан. Үүнээс биш өөрөө ямар нэгэн хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудал байхгүй.

Харамсалтай нь миний 12 сумаас ирүүлсэн сумдын төслөөс 40 хувь нь л зээл авсан. Үлдсэн нь төслийн стандартын шаардлага хангаагүй болон барьцаа хөрөнгө байхгүй гэсэн шалтгаанаар зээл авч чадаагүй. Нийтдээ 250 сая орчим төгрөгний төсөл миний  сонгогдсон 12 сумд төсөл хэлбэрээр хэрэгиж байна.

Намайг гүтгэж байгаа гишүүд надаас болон миний тойргийн сонгогчдоос уучлалт хүсэхийг шаардаж байна."

ШИНЭ МЭДЭЭ