МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын мэс засалчид чуулж байна
2018.11.29
Эрүүл мэнд

Монголын мэс засалчид чуулж байна

Мэс засалчдын нэгдсэн холбоо, грандмед эмнэлэг, мэргэжлийн нийгэмлэг холбоод хамтран зохион байгуулж буй Монголын мэс засалчдын анхдугаар чуулган төрийн ордонд өнөөдөр эхэллээ.

Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, хэлсэн үгэндээ  Монгол Улсад 1928 онд “Огтлох эсгэх тасаг” нэртэйгээр байгуулагдсан ууган тасаг өдгөө 20 төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр салбарлан өндөр хөгжилтэй орны түвшинд хүрч, шинэ арга, техник, технологи, инноваци нэвтрүүлэн ажиллаж байгаа мэс засалчдаа бахархан тэмдэглэж байна.

Энд хүрэлцэн ирсэн гадаадын мэргэжил нэгт нөхөд нь энэ талаар санал дүгнэлтээ хэлж туршлагаа хуваалцах нь дамжиггүй.“Алтан гартай эмч” хэмээх өргөмжлөлийн эзэн эн түрүүнд мэс засалчид байдаг билээ.

Алтан үеийн ахмад эмч нарынхаа гаргасан жимийг улам бүр тодруулан, ажил үйлсээрээ манлайлсан мэс заслын салбарын хийж бүтээсэн үйлсийгМонголы төр засаг өндөр үнэлдэг. Өнөөдөрманай мэс засалчдаас Монгол улсын хөдөлмөрийн баатар 6, Монгол Улсын “Ардын эмч”11, Монгол Улсын “Хүний гавьяат эмч” 117 төржээ. Түүнчлэн 80 мянган мэс засалчийг эгнээндээ нэгтгэсэн мэс засалчдын хамгийн том "American College of surgeons”-аасөнгөрсөн онд 70 гаруй орны шилдэг мэс засалчдаас 5 шилдэг мэс засалч тодруулсаны  нэг нь Монгол улсын гавьяат эмч, ШУ-ны  доктор О.Сэргэлэн эмч шалгарсан.

Анагаахын ШУ-ны доктор Ж.Чинбүрэн Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүн болсон нь  Монголын мэс заслын эмч нарын чадвар дэлхийтэй эн зэрэгцэж байгаагийн баталгаа болсныг илтгэнэ гэв.Эрүүл мэндийн статистикийн 2017 оны мэдээллээр Монгол Улсад  477 мэс заслын эмч, 207 520 гаруй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ. Эрүүл мэндийн үйлчилгээ нь тэгш, чанартай, хүртээмжтэй, санхүүгийн эрсдэлээс хамгаалагдсан, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас үе шаттай арга хэмжээ авч байна.

Хэдийгээр мэс засалчдын маань ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн ажил хөдөлмөр нь хангалтгүй үнэлэгдэж байгаа нь бодит үнэн.Ажлын ачаалал, ур чадвар, үр дүн, ажилласан жил зэрэг  ажлын байранд суурилсан цалин урамшууллын тогтолцоог бий болгох зорилгоор  ЭМЯ, ХНХЯам,Салбарын үйлдвэрчний эвлэл хамтран ОУ-ын  аргачлалын дагуу үнэлгээ хийлээ.

Судалгааны дүнд үндэслэн эмнэлгийн мэргэжилтний цалинг ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөл гэсэн 4 хүчин зүйлийг харгалзан мэргэшлээр ялгаатай тогтоож эхлээд байна. Эхний ээлжинд сувилагчийн зэрэглэлийг 1-2 шатлал ахиулан, цалинг 20-30 хувиар өсгөлөө.Эмч, бусад ажилтнуудын зэрэглэлийг нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” ,“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” хөтөлбөрийг боловсруулж байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой санхүүгийн хүндрэлийг бууруулах, шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өндөр өртөгтэй 160 мэс заслын өвчний үед хэрэглэгдэх484 төрлийн эмнэлгийн хэрэгслийн зардалд 2018 онд 34,2 тэрбум төгрөг  төсөвлөн зарцуулж байна.Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээгтөр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага Эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжин үзүүлж байна.

Мэс заслын тусламж, үйлчилгээний чанарын салшгүй нэг хэсэг халдвар сэргийлэлт, хяналтбайдаг.Энэ чиглэлд томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийнхүрээнд 19 эмнэлгийн нян судлалын лаборатори, 18 эмнэлгийн ариутгал үйлчилгээний тасгийн барилгад2.1 сая ам долларын өртөгтэй засварын  ажил, 20 эмнэлгийн нян судлалын лабораторт3.2 сая ам.доллар, 19 эмнэлгийн ариутгал үйлчилгээний тасагт 5.6 сая ам.долларын тоног төхөөрөмж  нийлүүлэх ажил хийгдэж байна.

Монгол Улсын Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шинэчлэн батлагдсанаар эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг шинэ түвшинд гаргалаа.

Донорын тухай хуулийн бас нэг чухал өөрчлөлт нь эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны санхүүжилтын тогтолцоог шинэчлэн улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, реципиентийн төлбөр зэргээс бүрдэхээр зохицуулсан. Хууль хэрэгжсэнээр 2018 онд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардалд улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулж, эх орондоо эмчлүүлэх иргэдийн тоог нэмэгдүүлснээр нийт

168 хүнд бөөр, 60 хүнд элэг, 14 хүнд ясны чөмөг амжилттай

шилжүүлэн суулгаад байна.

Үйлчлүүлэгчид хөнөөл багатай, эмчилгээний үр дүн өндөртэй, эдийн засгийн хэмнэлттэй, мэс заслын арга, технологиудыг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулах, түүнчлэн 24 цагийн доторх мэс засал, гэмтэл, эх барих, мэдээгүйжүүлгийн тусламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, мэс засал, гэмтлийн тусламж үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.Монгол Улсын мэс заслын яаралтай тусламжийн шинэчлэлийн хүрээнд 2018-2022 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд ялангуяа өрх, сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.


Манай эмч нар мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага өсөн нэмэгдэж байгаатай маргах хүн үгүй. Харин энэхүү давуу талаа  өвчтөн,үйлчлүүлэгчиддээ зөв сайхан харьцах хандлагаар улам баяжуулахыг та бүхэндээ уриалж байна.

Түүнчлэн мэргэжлийн нийгэмлэг холбоодолон улсын ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллаж, салбартаа олон талын хөрөнгө оруулалт хийдэг билээ. Мөн ёс зүйтэй чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах,эмнэлзүйн заавар, стандартуудыг шинэчлэх үйл ажиллагаанд манлайлан оролцож, судалгаа, нотолгоонд үндэслэсэн бодлогын саналыг дэвшүүлж ажиллахыг мөн та бүхэндээ уриалахын зэрэгцээ бүх талаар дэмжихээ илэрхийлье.

Үгийнхээ төгсгөлд өргөн уудам нутгийн зах хязгаар хаана ч байсан эрдэнэт хүний амийг аварч, амьдрал,аз жаргал бэлэглэдэг эрхэм хүндэт мэс засалчид Та бүхэндээ Монгол улсын засгийн газар,хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.

ШИНЭ МЭДЭЭ