МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Турк дахь монголчууд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй болно
2018.12.05
Гадаад харилцаа

Турк дахь монголчууд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй болно

УИХ өнгөрсөн сарын 15-ны өдрийн нэгдсэн чуулганаараа “Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа.

Монгол Улсын Засгийн газраас гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах, эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсын иргэн олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлж иржээ.

Тухайлбал, ОХУ, БНСУ, БНУУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан туршлагатай бөгөөд үүний үр дүнд ОХУ-аас 40 иргэн, БНУУ-аас 33 иргэн ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авч байна.

Сүүлийн жилүүдэд БНТУ-д амьдарч байгаа Монгол Улсын иргэний тоо болон Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Бүгд Найрамдах Турк Улсын иргэний тоо эрчимтэй өсөж байгаа аж. Тухайлбал, Гадаад харилцааны яамны Консулын газрын судалгаагаар 2013 оны байдлаар Бүгд Найрамдах Турк Улсад 2471 Монгол Улсын иргэн амьдарч байсан бол 2016 оны байдлаар 4000 иргэн болж өсжээ. Иймээс Монгол Улсын Засгийн газраас БНТУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдээ дэмжих үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.

Өмнө нь БНТУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн даатгалд даатгуулж, даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг БНТУ-ын иргэний адил тус улсын хуулийн дагуу эдлэх эрхтэй байсан.

ГЭХДЭЭ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛД ТӨЛСӨН ШИМТГЭЛЭЭ НУТАГ БУЦАХ ҮЕДЭЭ БУЦААН АВАХ, ЭСХҮЛ ӨНДӨР НАСАНД ХҮРЭХ ҮЕДЭЭ ТӨЛСӨН ШИМТГЭЛДЭЭ НОГДОХУЙЦ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ, ХЭРЭВ НАС БАРВАЛ ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ БАЙСАН ЮМ.

Харин энэхүү хэлэлцээр батлагдсанаар БНТУ-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэд дээрх тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх зэрэг нийгмийн баталгаагаа хангах боломж бүрдэж байна.

Ингэхдээ дараах зарчмыг баримтална:

НЭГ.

Хоёр орны иргэд нийгмийн даатгалд давхар даатгуулаагүй байх, өөрөөр хэлбэл томилолтоор ажиллаж  байгаагаас бусад тохиолдолд иргэд оршин суугаа тухайн орны хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалд хамрагдаж, нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

ХОЁР.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн ажиллаж байгаа орны хууль тогтоомжийн дагуу төлөх боловч хоёр орны хууль тогтоомжийн дагуу тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох нөхцөл болзлыг хангасан үедээ Монгол Улс болон БНТУ-д тэтгэврийн даатгалд даатгуулж, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, хоёр орны талаас ногдох тэтгэврээ шилжүүлэн авна.

ГУРАВ.

Тэтгэвэр авах эрх үүссэн хүнд хоёр улсын нутаг дэвсгэрт болон 3-дагч улсад оршин сууж байгааг үл харгалзан олгоно.

ДӨРӨВ.

Хоёр улсад шимтгэл төлсөн даатгуулагч нас барахад ар гэрт нь оршуулгын тэтгэмжийг олгох үед эрх үүсэхгүй бол хоёр улсын талд шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, эрх үүсгэн, тэтгэмж олгоно.

ТАВ.

Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй байсан даатгуулагч нөгөө улсын талд хөдөлмөр эрхэлсэн болон эрхлээгүй үед мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэврийг анх өвчин үүссэн тал үргэлжлүүлэн олгох, хэрэв өвчин хүндэрсэн бол хөдөлмөрийн чадвар алдалтын зөрүүг хоёрдагч улс хариуцан олгоно.

Даатгуулагчийн хувьд албан журмын болон сайн дурын аль аль нь хамрагдах бөгөөд энэхүү хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар өргөдөл, хүсэлтээ өөрийн оршин сууж байгаа газрын эрх бүхий байгууллагад гаргах юм байна.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0086
Controller Execution Time ( User Module / Page )  0.3828
Total Execution Time  0.3914
  GET DATA  
$_GET['id']   10161
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,748,072 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/56864
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10161' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10161' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10161 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10161'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10161' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10161 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10161' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '56864' 
0.3614   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10161 OR `map`.`user_id` = 10161) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)