2018.12.05
Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: Олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье
Энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнө ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт нэгэн жирэмсэн эмэгтэй таксигаар иржээ. Угтах үйлчилгээний ажилтан түүнд төрөх тасаг руу явахыг зөвлөсөн байна. Иймд эмэгтэй замдаа буюу гадаа төрж, эмч нар арга хэмжээ авсны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна.
Энэ явдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нүүр “Эхийг харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно” гэжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Эрүүл Мэндийн Яам 2018
2018.12.25
Монголын мэс засалчид чуулж байна
2018.11.29
12 сувилагч ажилтай орлоготой боллоо
2018.11.06