МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.12.06
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Бүгд бүрэн эрхээсээ татгалзаад хуулийн байгууллагаар шалгуулая

Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал буюу ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүд горимын санал гаргаж тухайн асуудлыг хойшлуулсан юм. Энэ үеэр зарим гишүүд дараах горимын санал гаргалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар УИХ-ын чуулганы танхимд орж ирсэн бөгөөд дээрх нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой хэмээн үзэж, шаардлага хүргүүлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

“Засгийн газар хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон. Тиймээс ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг томилох асуудлаа шийдэх хэрэгтэй. Удахгүй дахин 2 яаманд сайд томилох хэрэгцээ үүссэн. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг маш яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. Гэтэл яагаад УИХ-ын үйл ажиллагааг бойкотлоод байгаа юм бэ? Энэ 4 гишүүн хуулийн дагуу шаардлагаа тавь. УИХ бол тавьтаргүй гишүүдийн тоглоом биш. Хуулийн үндэслэл гаргаад ирвэл хэлэлцье.

Цаашлаад энэ 60 тэрбумын асуудал ч тэр. Бүгд өргөдлөө өгөөд бүрэн эрхээсээ татгалзаад хуулийн байгууллагаар шалгуулаад, үнэн мөн өө тогтоолгох хэрэгтэй байна. Бүгдээрээ тарж болно.”

ШИНЭ МЭДЭЭ