Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018.12.10
Орон нутгийн хөгжил

Сайншандад авто буудал ашиглалтад оржээ

“Авто тээврийн үндэсний төв” Дорноговь аймгийн төв Сайншанд суманд Авто буудал барьж ашиглалтад оруулжээ. Уг Авто буудлын барилгыг улсын төсвийн 809,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөх хайрхан трейд” ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан байна. Авто буудлын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Авто тээврийн үндэсний төв”-ийн дарга П.Дэлгэрнаран болон аймаг, сумын удирдлагууд, Дорноговь аймгийн хэмжээнд нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон иргэд оролцжээ. Авто буудал ашиглалтад орсноор улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэх, ая тухтай орчин нөхцөл бүрдэж байгаа юм.

Автотээврийн үндэсний төвөөс 21 аймгийн орон нутгийн автотээврийн төвүүдийг барьж байгуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд зорчигчдын ая тухыг хангахуйц бүтээн байгуулалтууд төлөвлөж, ард иргэддээ тав тухтай стандартын дагуу баригдсан Авто буудлуудаар үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлээд байна.

Н.БАЯР

ШИНЭ МЭДЭЭ