2018.12.10
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
МАН бүлэг ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэнгүй
Долоо хоногийн эхэнд УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Өнөөдөр МАН бүлэг хуралдаж, 2 сайдын асуудал болоод ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дуусгавар болох алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 болгосон хөнгөлөлтийн хүчинтэй хугацааг 2024 он хүртэл сунгах талаар тусгаа байсан. Энэ хуульд өөрчлөлт орж сунгагдсанаар валютын нөөцийг нэмэгдүүлж, эх орондоо үлдээх боломжийг нэмэгдүүлнэ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаж байгаа манай улсын хувьд энэ оны төгсгөл гэхэд валютын нөөцийг 3.7 тэрбумд хүргэх, цаашлаад 209 оны 3 дугаар сард энэ хэмжээг нэмэгдүүлэх, заавал байлгах алтны нөөц хэмжээг нэмэгдүүлэхээр тохирсон. Өмнө нь бид алтны 68 хувийн татвартай ч байж үзсэн, 9.5 хувийн татвартай ч байж үзсэн. Энэ тохиолдол бүрт алтыг хууль бусаар хил давуулах хандлагууд их айдаг. 2.5 хувь болгосноор жил болгон улсад тушаагдах алтны хувь хэмжээ нэмэгдэж байна. Энэ оны түвшинд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 21 тонн болж өссөн. Төв банкинд тушаагдах алтны хэмжээ хэдий чинээ өндөр байна, төдий чинээ валютын нөөц хамгаалагдаж байдаг.
ШИНЭ МЭДЭЭ
Мөнхтөрийн Цаг- УИХ-Н гишүүн Х.Нямбаатар
2018.12.28
М.Энхболдын эсрэг 40 гишүүн санал нэгджээ
2018.12.13
"Ярилцъя л даа" Нэвтрүүлэг
2018.11.23
Цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо
2018.11.12
Залуу бөгөөд завгүй гишүүн
2018.11.12
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө огцрох ёстой
2018.10.31