МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.03.07
Орон нутгийн хөгжил

ХНХ-ын Сайд С.Чинзориг тойрогтоо ажиллалаа

Тойргийнхоо хамгийн алслагдмал сум Богдод ажиллалаа. Он гарсаар хоёр дахиа очиж байгаа нь энэ.

Нэгдүгээр сард "Түмэн тэмээний баяр"-т оролцож Засгийн газрын шагнал "Мөнгөн буйл" гардуулж, шинэ цэцэрлэгийн нээлтийг хийгээд буцсан. Тэгэхэд цасгүй байсан бол сая очиход цас орсон ч цаг дулаарч хаврын урь орчихсон сайхан байлаа. Манай Богдынхон тун ч идэвхтэй улс. Уулзалтад минь ирээд санал бодлоо идэвхтэй солилцоно. Төр засгийн бодлого шийдвэрийн талаар асууж лавлана гээд уулзалт хэдэн цагаар ч үргэлжилж мэдэхээр урт болдог юм.

Энэ удаа ч ялгаагүй. Төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч буйд талархал илэрхийлэхийн хамт нийгмийн даатгал, малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэл нөхөн төлүүлэх хууль, тэтгэврийн нас, тэтгэвэр тогтоох журам гээд олон зүйлийн талаар асууж байлаа. Мөн зарим нэг хууль тухайлбал, Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулчих вий гэдэг болгоомжлол байгааг нэг биш суманд сонссон. Хурдан морьдын уралдаанд эрлийз адууг тусад нь уралдуулдаг нь зөв шүү тэрийг өөрчилчихвий гэцгээж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ