МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Ахмадын хөгжлийн байр" хөл хөдөлгөөн ихтэй байна
2019.03.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

"Ахмадын хөгжлийн байр" хөл хөдөлгөөн ихтэй байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг сонгогдсон тойрогтоо ажиллах үеэрээ Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ахмадын хороогоор зочилжээ.

Бүрд сумын Ахмадын хороо 2017 онд хуучин дэлгүүр байсан барилгыг засварлаж гурван өрөөтэй тохилог "Ахмадын хөгжлийн байр"-тай болсон.

Энэ байрандаа ахмадууд цуглаж чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх, биеэ чийрэгжүүлж дасгал хөдөлгөөн хийх, ном сонин унших, мэдээ мэдээлэл авах бүхий л төрлийн үйл ажиллагааг явуулдаг юм.

Бүрд сумын Ахмадын хороо 1989 онд албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд нийтдээ 330 гаруй ахмад настныг эгнээндээ нэгтгэжээ.

Ахмадын байрны чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж байнга ашиглалттай байдаг бөгөөд заримдаа дараалал үүсдэг тухай Ахмадын хорооны дарга Ц.Ичинхорлоо багш ярьж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ