2019.04.13
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сонгогч иргэдтэйгээ уулзлаа
Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т Монгол Улсад засгийн эрх мэдэл ард түмний гарт байна. Улмаар энэ эрх мэдлээ шууд буюу өөрийн төлөөллөөр дамжуулан эдэлнэ хэмээн заасан нь төрийн эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай буюу Ард түмэн төлөөллөөрөө дамжуулан төр барина гэсэн үг юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 26 дугаар хорооноос буюу УИХ-ын 76 дугаар тойргоос сонгогдсон гишүүн юм. Өнөөдөр /2019.04.13/ тэрээр итгэлийг нь тээж яваа иргэд сонгогчидтойгоо Төрийн ордны Их танхимд уулзалт зохион байгууллаа.
Тэрээр өнгөрсөн хугацаанд парламентын гишүүнээр ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилж, боловсруулсан хууль, тогтоолын талаараа мэдээлэл өглөө. Мөн сонгогдсон тойрогтоо хийсэн ажил болон иргэдийн амьдралд чухал холбоотой зарим хууль тогтоомжуудын талаар танилцуулсан юм.
Уулзалтанд дүүрэг болон тойргийн иргэд, сонгогчид оролцохын зэрэгцээ Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг нар оролцлоо.
Уулзалтанд ирсэн иргэд хууль тогтоомжийн талаар асуулт асуухаас гадна Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа болон хийгдэх нэн шаардлагатай ажлуудын талаар санал бодлоо илэрхийлсэн юм. Дүүргийн удирдлагууд ч иргэдийн асуултанд нээлттэй хариулж, харилцан мэдээлэл солилцсон, үр өгөөжтэй цагийг өнгөрүүллээ.
ШИНЭ МЭДЭЭ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ
2020.12.15
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09