МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Шилдэг бизнес төсөл-2019" уралдааны шагнал гардуулах ёслол боллоо
2019.05.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Шилдэг бизнес төсөл-2019" уралдааны шагнал гардуулах ёслол боллоо

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар уламжлал болгон зохион байгуулагддаг “ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ”-2019 уралдааны хаалт буюу шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр буюу 2019 оны 5 дугаар сар 15-нд Төрийн ордны Их танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн уралдаанд Нийслэлийн Баянгол дүүргийн ахлах ангийн 690 гаруй сурагч хамрагдсан. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уралдаанд оролцож, төслөө ирүүлсэн бүх сурагчидад талархал илэрхийлж, амжилт хүслээ. 

  • Тэргүүн байр 10.000.000 /арван сая/ төгрөг 
  • Дэд байр 5,000,000 /таван сая/ төгрөг 
  • 3-р байр 3,000,000 /гурван сая/ төгрөг
  • Шилдэг 27-н оролцогч тус бүр 800,000 төгрөгийн эзэд болж шагнал гардуулах арга хэмжээ амжилттай болж өндөрллөө.

“Шилдэг Бизнес Төсөл" шалгаруулах уралдаан нь Ирээдүйн баялаг бүтээгч, олон зуун ажлын байр шинээр бий болгох бизнесменүүд төрж гарах эхний алхам, урам зоригийг төрүүлэхэд энэ уралдааны зорилго, ач холбогдол оршиж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ