2019.06.05
Эдийн засаг, Худалдаа
Ж.Ганбаатар: Үндэсний статистикийн хорооны мэдээллийн хүртээмж сайн байгаа
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу тооллого, судалгааг зохион байгуулж, албан ёсны статистикийн 48 багц үзүүлэлт (макро эдийн засгийн статистикийн 9, хүн ам, нийгмийн статистикийн 16, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн 13, шүүхийн статистикийн 5, хүрээлэн байгаа орчны статистикийн 5)-ийг тооцох мэдээллийг цуглуулж боловсруулахаас гадна 2018 онд анхдагч мэдээллийн чанар, статистикийн шинэ арга аргачлал, төрлүүдэд анхаарлаа түлхүү хандуулан ажиллажээ.
Олон улсад нийтлэг мөрдөгдөж арга зүйг судалж, үндэсний статистикийн системд нийт 39 аргачлал, арга зүй, маягт зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулж, баталж мөрдүүлсэн байна.