2019.06.19
Хууль, эрх зүй
Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. 1992 онд батлагдсан Анхдугаар шинэ Үндсэн хуульдаа 19 жилийн дараа энэ удаагийн парламент 4 үндсэн чиглэлээр уг хуулийн 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулах гэж байна. Хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-аар хийсэн бөгөөд гишүүд төслийн ажлын хэсгээс олон чиглэлийн асуулт асууж хариулт авсан.
Үндсэн хууль бол 3 сая гаруй иргэн хооронд байгуулагдаж буй гэрээ буюу НИЙГМИЙН ГЭРЭЭ юм. Тиймээс энэхүү гэрээг ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой гэж УИХ-ын гишүүд үзэж байгаа бөгөөд тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ онцолсон юм.
Тэгвэл энэ амралтын өдрөөр /2019.06.22/ тэрээр Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар ард иргэд, олон нийттэй уулзалт, хэлэлцүүлэг хийхээр товложээ.
ШИНЭ МЭДЭЭ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ
2020.12.15
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09