МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баян-Өндөрчүүд шинэ спорт заалаа хүлээн авлаа
2019.08.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Баян-Өндөрчүүд шинэ спорт заалаа хүлээн авлаа

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрөгч ням гаригт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд ажилласан юм. Тэрээр энэ үеэр шинэ барьсан Спорт заалны нээлтийн ёслолд оролцлоо.

Спортын алдартнууд олонтой тус сумын залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүссэн спортоороо хичээллэх боломжийг хүүхэд залууст олгохын тулд орчин үеийн, стандартад нийцсэн Спорт заалтай болох хүсэлтийг олон жил тавьж ирсэн. Тэр дагуу 2018 оны улсын төсөвт Спорт заал барих хөрөнгийг тусгуулснаар ажил эхэлж 900 гаруй сая төгрөгийн төсөвт өртөг бүхий байгууламжийг босгосныг билигт сайн өдөр албан ёсоор хүлээн авч нээлтийн туузыг нь хайчиллаа. 


Баян-Өндөр суманд сүүлийн арав гаруй жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй байсан юм. Будаг нь ханхалсан шинэ өргөний нээлтэд нутгийн ард иргэд өргөнөөр оролцсоноос гадна сумаас төрсөн алдартнууд, нэртэй бөхчүүд ч олон ирсэн байлаа. 


Спорт заалыг Баян-Өндөр сумын уугуул, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит болгох шийдвэрийг Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасныг нээлтийн ёслолын үеэр аймгийн Засаг дарга дуулгасан юм.

ШИНЭ МЭДЭЭ