Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019.08.12
Зам, Тээвэр

Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Дорноговь аймгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцлаа.

Ажлын байранд нийт 100 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд нийт хамрах талбай нь 68.9 га юм. Монгол Улсад шинээр баригдах төмөр замыг гурван үе шаттайгаар нийт 6600 гаруй км төмөр замыг барихаар заасан бөгөөд үүний эхний үе шатанд баригдах 1100 км орчим төмөр замын хэсэгт Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасан байдаг.

Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтыг дотоодоос шийдэх бөгөөд эхний ээлжийн санхүүжилтыг "Монгол төмөр зам" ТӨХК хүүгүй 20 жилийн хугацаатай 750 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт цаас гаргаж, уг үнэт цаасыг нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс суутгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр "Эрдэнэс-Тавантолгой" ХК худалдан авах замаар санхүүжүүлж байгаа аж.

Уг төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд баригдах бөгөөд урт нь 414.6км үргэлжилнэ. Мөн 1 өртөө, 6 зөрлөгтэй, төмөр замын голын даац 25тн, царигийн хэмжээ 1520мм-ээр баригдана. Энэхүү төмөр замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолоод байна.

Энэ оны долдугаар сарын 26-наас өнөөдрийг хүртэл 3625 метр ухахаас 1240м, 59040 м3 газар шорооны ажил хийсэн нь нийт ажлын 70 хувийг эзэлж байгаа аж. Мөн далан 3220м, 24012м3 газар шорооны ажил хийсэн бол төмөр замын трассын дагуу түр зам 1700м-ийг байгуулжээ.

Ажлын байранд нийт 100 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд нийт хамрах талбай нь 68.9 га юм.

Төслийг хэрэгжүүлэгч:
Захиалагч: "Монголын төмөр зам" ТӨХК
Төмөр замын доод бүтцийн ажлын гүйцэтгэгч: Монгол улсын Зэвсэгт хүчний Жанжин Штаб
Төмөр замын дээд бүтцийн ажлын гүйцэтгэгч: "УБТЗ" ХНН нар тус тус ажиллаж байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ