МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүн худалдаалахын эсрэг олон улсын хөтөлбөр хэрэгжүүлнэ
2019.08.28
Гадаад харилцаа

Хүн худалдаалахын эсрэг олон улсын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Грегори Мэй болон тус улсын Конгрессын Хүний наймаатай тэмцэх хэлтсийн ахлах зөвлөх Жейн Сигмон нарыг Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж арга хэмжээ авч буй талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 2019-2020 оныг Хүүхдийн эрх, нийгмийн хамгааллын жил болгосон. Энэ хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах, хүүхдийн эрх, хөгжлийг хангахад гэр бүл, эцэг эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зэрэгт онцгой анхаарч буй юм.

Ерөнхий сайд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг нь бүс нутгийн орнууддаа онцлог болох үйл ажиллагаа гэдгийг С.Чинзориг сайд дурдаад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг төсөлд хүүхдийн өмчлөх эрхийг хангах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг хуульчлан оруулж өгсөн нь хүүхдийг гэмт хэргээс хамгаалах, хүчирхийлэл, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөс сэргийлэхэд нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгааг хэлсэн. Мөн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн үүргийг өндөржүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран олон нийтийн дунд эерэг хандлагыг төлөвшүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөснөө дуулгалаа.

Монгол Улс хүн худалдаалахтай тэмцэх тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж буй бөгөөд 2008 онд НҮБ-ын Палермогийн протоколд нэгдэж, 2012 онд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуультай болсон.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасны дагуу 2017 онд Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж, дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах, улмаар Засгийн газрын агентлаг хоорондын хүчин чармайлтыг зохицуулах чиг үүрэгтэй Хүний наймаатай тэмцэх ажлыг зохицуулах үндэсний дэд зөвлөлийг ажиллуулж байгаа зэрэг мэдээллийг өгсөн юм.

АНУ-ын Конгрессын Хүний наймаатай тэмцэх хэлтсийн ахлах зөвлөх Жэйн Сигмон сайдын мэдээлэлд талархаад Монгол Улсын Засгийн газраас хүн худалдаалах гэмт хэрэг, хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлж хохирогчийг хамгаалах тал дээр хүчин чармайлт гаргаж буйг онцлоод жил бүр дэлхийн 187 орны Засгийн газрын хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг хийж буй ажлыг нэгтгэн гаргадаг “Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан-2018”-г гардууллаа.

Жэйн Сигмон Монгол Улсын хүн наймаалах асуудлын төлөв байдлын зэрэглэлийг бууруулж, хоёрдугаар шатлалын Анхаарал татсан орны жагсаалтад оруулсныг дуулгаад энэ ажлыг улам эрчимжүүлэхийн тулд Олон улсын тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болсныг хэлсэн.

Нийт 5,0 сая ам.долларын санхүүжилтээр 4-5 жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд чухам ямар асуудалд түлхүү анхаарч ажиллахыг хоёр тал харилцан тохирч боловсруулах юм байна.

С.Чинзориг сайд гэмт хэрэг, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нийгэмшүүлэх, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлд хамтран ажиллах нэн шаардлагатай байгаа талаар “Манай улсад хүүхдийн асрамж халамжийн 32 төв ажиллаж байгаа ч тэдгээр нь хүүхдүүдийг орон байр, хувцас, хоолоор хангахаас бус гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх боломж хомс байгаа” гэсэн.

Түүнчлэн хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, шан харамж авч хүүхдийн эрхтнийг шилжүүлэх, хүүхдийг хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлэхэд ашиглах, хулгайлах, олон улсын баримт бичгийг зөрчин хүүхэд үрчлэх зэрэг асуудлын хууль эрх зүйн зохицуулалтыг нэгдэн орсон олон улсын гэрээний зарчим, зүйл заалттай нийцэж байгаа эсэхэд үнэлгээ хийж эрх зүйн орчныг сайжруулах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор хил дамнуулан худалдаалахаас сэргийлэх үндэсний хөтөлбөрийг “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн нэмэлт протокол”-ын зүйл заалтаар баяжуулж, үр дүнтэй хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь зохих санхүү, хүний нөөцөөр дэмжих боломжийг бүрдүүлэх чиглэлд хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.

Мөн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг мэргэжлийн сургалтад хамруулж, ажлын байраар ханган нийгэмшүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийхээс гадна мэргэжлийн боловсролын салбарын оюутан, залуус, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдийн асрамжийн төвийн ажилтнуудад хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар сургагч багш бэлтгэх, орон нутагт байгаа хуульчдын албадан хөдөлмөрийн асуудлаарх чадавхийг бэхжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтарч ажиллахыг санал болголоо. 

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0082
Controller Execution Time ( User Module / Page )  0.4059
Total Execution Time  0.4141
  GET DATA  
$_GET['id']   10161
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,755,232 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/62675
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10161' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10161' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10161 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10161'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10161' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10161 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10161' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '62675' 
0.3866   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10161 OR `map`.`user_id` = 10161) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)