МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.08.31
Хууль, эрх зүй

С.Чинзориг: Төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой заалт орж байгааг зарчимын хувьд дэмжиж байна

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

Үндсэн хуульд төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой заалт орж байгааг зарчимын хувьд дэмжиж байгаа. Монгол улсад өнөөдр төрийн албанд ажиллаж буй 192 мянган хүн байгаа. Дийлэнх нь үйлчилгээний салбар эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаа. Сүүлийн 20 жил төрийн албаны бүтэц маш тогтворгүй байсан.

Сонгуулийн дараагаар төрийн жинхэнэ албан хаагчидыг хоморголон халдаг ийм байдлаар олон жил явж ирсэн. Тиймээс албан хаагчдын асуудлыг зарчимын хувьд үндсэн хуульд оруулаад явах нь зүйтэй гэж үзэж дэмжиж байна.

ШИНЭ МЭДЭЭ